АН-аас нэр дэвшигч М.Тулга мөнгө тарааж байгаад баригджээ
Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын сонгууль орон даяар үргэлжилж байна. Гэтэл нэр дэвшигчид хууль зөрчих явдал гарч байгааг хэвлэлүүд болон цахим орчинд иргэд мэдээлж байна. ТУхайлбал, tovch.mn сайт НИТХ-ийн сонгуулийн 12-р тойрог, Сонгинохайрхан дүүрэгт МАХН, АН, Шинэ намын эвслээс нэр дэвшиж байгаа Мижидийн Тулга мөнгө тарааж байгаад цагдаагийнханд баригдсан талаар мэдээлжээ.
Тэрээр сонгогчдын саналыг худалдаж авах зорилгоор хүн бүрт 100 мянган төгрөг мөнгө тарааж байжээ. Улмаар цагдаагийн байгууллага нийт 50 гаруй сая төгрөгийг хураасан аж.
Өмнө нь М.Тулга иргэдийн саналыг худалдаж авах зорилгоор сонгогчдыг дайлж цайлсан гэдэг гомдол мөн цагдаад ирж байсан юм байна.
URL: