Дундговь аймгийн сумдын удирдлагууд өрөөндөө архидаж буй бичлэг цацагдлаа

Сайнцагаан сумын Засаг дарга Р.Мөнхтогтохын албан өрөөндөө бусдын хамт архидаж буй бичлэг цахим орчинд цацагдлаа.
Манай төрийн албаныхан өрөөндөө архидан согтуурсны улмаас хүний амь нас эрсэдсэн хэд хэдэн хэрэг бүртгэгдээд буй. Төрийн өндөр хамгаалалттай ордонд хүртэл ийм хэрэг гарсан. Ийм ноцтой хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2018 оны наймдугаар сард УИХ-ын дарга Г.Занданшатар сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ албан өрөөндөө архи хадгалсан албатыг ажлаас нь халах, хариуцлага тооцох шийдвэр гаргаснаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн ЗГ-аас дэг журмыг чангатгах, сахилгын тогтоол гаргаж, ажлын байранд архи уусан төрийн хариуцлагатай хүнийг ажлаас чөлөөлж байх сахилгын арга хэмжээ авч байхыг Ерөнхий сайд үүрэг болгосон байдаг.
Тэгвэл энэ удаад Р.Мөнхтогтохын өрөөнд аяны дугараа бүхий архидалт Дундговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун, Сайнцагаан сумын орлогч н.Баярсайхан, Дэлгэрцогт сумын Засаг дарга П.Цолмонбаатар нарын дунд болж байгаа уг бичлэг цацагдсанаар тэд ажлаас чөлөөлөгдөх нөхцөл бүрдлээ.


URL: