МАНай дарга нарын “цавчаа”
Нийслэлийн авто замын зарим хэсэгт Нийслэлийн захирагчийн ажлын албанаас гаргасан шийдвэрээр урсгал тусгаарлагч хайс, хашааг 2019 оны зургадугаар сараас байрлуулсан. Уг ажлыг Улаанбаатар зам засвар арчлалтын газар, Тээврийн цагдаагийн алба зэрэг байгууллагууд хамтран хэрэгжүүлсэн байдаг. Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарыг урсгал сөрөх, явган зорчигчдыг гарцгүй газраар зам хөндлөн гарахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эдгээр хашааг суулгасан нь зөв болсон ч нөгөө талаар их хэмжээний мөнгөний цавчаа харагдана.
Энэ хашлага Эрээнд 1 метр нь 88 юань, харин МАНай дарга нар метрийг нь 158 мянган төгрөгөөр шахаад замын голд тогтоох зардалыг нэмж 38 сая төгрөг авсан гэх. Нийлбэр нь 800 сая төгрөг болжээ.
Уг нь энэ хашлагыг дотоодын үйлдвэрлэлээ дэмжээд хийлгэсэн бол хяналт тавих, мөн гадагш урсах мөнгө ч хэмнэгдэх боломжтой байв.
Бас нэг жишээг цухас дурьдвал Хог пресслэгчийн нэг бүрийн үнэ нь Эрээнд 2,4 сая төгрөг, МАНай дарга нар тус бүрийг нь 14 сая төгрөгөөр шахаад бардам зогсож байгаа нь энэ юм байна.
Инженер Д.Жаргалсайхан “Монгол улсад угсарч үйлдвэрлэж буй Сургуулийн хүүхэд зөөхөд зориулалттай автобуснууд.
Америкын Cumins хөдөлгүүр суурилуулсан.
Нэг бүрийн үнэ 55.0 мянган ам.доллар.
Цавчаа, шахаа хийдэг Мангаруудын нийлүүлж буй үнээс бараг 3 дахин бага үнэтэй.
Яагаад эх орныхоо үйлдвэрүүдэд захиалга өгч Монголчуудынхаа ажлын байрыг дэмждэггүй юм вэ” гэжээ.
МАНай дарга нар өөрт ашиггүй ажил хийддэггүй, дотоодын үйлдвэрлэлээ дэмжинэ гэх хэлсэн үг нь хийсч оддогийн жишээ энэ бөлгөө. Гэтэл бид мартсан.
Эх сурвалж: facebook.com
URL: