Мод тэвэрсэн Амар мөрний бар 2020 оны онгон байгалийн шилдэг зургаар шалгарав
Дэлхийн хамгийн ховор амьтдын зургийг авах нь асар их тэвчээр, гайхалтай аз гэж хэлж байна. Оросын гэрэл зурагчин Сергей Горшков Алс Дорнодод Амар мөрний эмэгчин барын ховор агшныг гэрэл зурагт буулгаснаараа Wildlife Photographer of the Year (WPY) онгон байгалийн гэрэл зурагчдын уралдааны гол шагналын эзэн болжээ.
Энэ жилийн шагнал хүртсэн зураг нь мод тэвэрч байгаа мэт эмэгчин бар болсон аж. Үнэн хэрэгтээ энэ амьтан өөрийнхөө үнэрийг шингээж, нутаг дэвсгэрээ тамгалах зорилгоор модны холтсыг хуулж байгаа нь энэ юм. Гэрэл зургийг Приморын хязгаарын “Леопардовый”-н захиалгаар хийсэн байна.
Горшковын хувьд зургийн аппаратаа хэдэн сараар ойд үлдээж, бар гарч ирэх мөчид автоматаар авах тохиргоон дээр нь тааруулжээ. Түүний хувьд хаана Амар мөрний бар явдгийг андахгүй мэддэг болоод ийм зураг авсан гэж шүүмжлэгчид үзэж байна.
Амар мөрний буюу уссурийн бар нь мөхлийн ирмэгт ирсэн амьтан бөгөөд байгаль дээр хэдхэн зуун тоо толгой үлджээ. Энэ амьтны гол хоол тэжээл болсон буга, зэрлэг гахайн тоо багассан тул хоолоо хайх гэж урт замыг туулдаг болсон аж.
Сергей Горшковыг энэхүү шагналыг хүртсэн тухай Британийн Кембрижийн гүнгийн ахайтан Кейт Миддлтон зарласан байна. Уралдаан 56 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд гэрэл зурагчдын дунд хамгийн нэр хүндтэй тэмцээнд ордог гэнэ.
Бусад шагналтнууд
“Нугас барьсан үнэг”. Лина Хейкинен (Финлянд)
“Байрлал”. Могенс Тролле, Дани.
“Этна галт уулын галан гол”. Лучиано Гауденцио, Итали
“Тэнцвэртэй амьдрал”. Жейми Кулебрас, Испани
“Хоёр шавжны өчил”. Франк Дешандоль, Франц
“Алтан агшин”. Сунда Цай, Хятад
“Ээж гүйх хэрэгтэй гэж байна “. Шаньюань Ли, Хятад
Эх сурвалж: www.bbc.com
URL: