ЭМЯ: 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

unnamed

ХӨСҮТ, ЗӨСҮТ, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн вирус судлалын лабораторид 2020 оны аравдугаар сарын 14-ний өдөр 812 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. Ингэснээр Монголд коронавирусийн батлагдсан тохиолдол 320 хэвээр үлдлээ.  Үүнээс 311 нь эдгэрсэн.

Одоогоор тусгаарлан ажиглах байранд 3581 хүн байгаа. Тэгвэл эдгэрсэн 311 хүний 297 нь ажиглалтаас гарсан, 4 нь гэрийн ажиглалтад байгаа аж. Эмчлүүлж буй 9 хүний 7-гийнх нь биеийн байдал хөнгөн, хоёрынх нь хүндэвтэр байна хэмээн ЭМЯ-наас мэдээллээ.


URL: