Сонгогчдын санал өгөх байруудтай танилцана уу

A9E871E1-40A0-4DE2-95DC-780899A30D3D

Өнөөдөр Монгол Улсын иргэн та ирэх дөрвөн жилд төр түшилцэх түшээдээ, тэр дундаа та бидний амьдралд шууд нөлөөлөх чухал шийдвэрүүд гаргах нийслэл, орон нутгийн төлөөлөгчдөө сонгох чухал хариуцлагатай өдөр тохиож байна.

Нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр эхэлж байна. Бүх нийтээр амрах энэ өдөр санал хураалт өглөө 07.00 цагаас эхэлсэн бөгөөд орой 20.00 цагт дуусна.

СЕХ болон УБЕГ-аас сонгуулийн үр дүнгийн явцын мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан 15.00 болон 17.00 цагуудад олон нийтэд танилцуулах юм.

2020 оны нэгдүгээр сарын 30-ны өдөр батлагдсан хуулиар орон нутгийн сонгуулийн сонгогчдын ирцийг босгогүй байхаар тогтсон. Ингэснээр сонгогчдын ирц хүрэхгүй тохиолдолд нэмэлт санал хураалт явуулахгүй байгаа ирцээрээ хүчинтэй гэсэн үг юм.

 Иргэд, сонгогчид санал тэмдэглэхдээ тойрогт ногдох мандатын тооноос илүү нэр дэвшигчийн төлөө санал тэмдэглэсэн бол саналын хуудсыг хүчингүйд тооцох юм. Өөрөөр хэлбэл, мандатын тооноос цөөн хүн дугуйлсан бол саналын хуудас хүчингүй болохгүй. Гурван мандаттай тойрогт нэг, хоёр, гурван хүний төлөө саналаа өгч болно. Харин дөрвөн хүний төлөө санал өгвөл саналын хуудас хүчингүй болох юм.

Ирэх дөрвөн жил та бидний амьдрал өөдлөх үү, доошлох уу гэдгийг шийдэх чухал сонголт тул та бүхэн сонгуульдаа идэвхитэй оролцохыг уриалж байна. Зөв хүнийг сонгож байж зөв амьдрах тул та бүхний сонголт мэргэн байх болтугай.

Та харьяа хэсгийн хорооны санал өгөх байрыг харахыг хүсвэл ЭНД дарж нэвтрээд, регистрийн дугаараа кирилл үсгээр оруулан харна уу.


URL: