Орон нутгийн сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээлнэ
Сонгуулийн ерөнхий хорооноос орон нутгийн сонгуулийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ удаагийн сонгуулийн дүнг дэлгэцээр харуулах боломжгүй байна. Учир нь 8000 мандатын төлөө 17 мянга гаруй нэр дэвшигч өрсөлдөж байгаа тул энэ бүх хувилбарыг дэлгэцээр харуулах боломжгүй гэв. Харин сонгуулийн дүнг СЕХ-ны албан ёсны сайтад мэдээллэх юм.
СЕХ-ны ажлын албаны дарга Н.Баяндүүрэн: -Аймаг нийслэл, сум дүүргийн сонгууль 16.5 тэрбум төгрөгт багтаж явагдана. Санал тоолох төхөөрөмжийн найдвартай байдлын асуудлаар зарим нэг нам эвслээс гомдол ирүүлсэн. Санал тоолох төхөөрөмж найдвартай, хакердах ямар ч боломжгүй.
Зөөврийн саналын хайрцгаар дөрвөн субъектын саналыг авна. Сэлэнгэ аймагт хугацаат цэргийн албан хаагчдаас санал авах гэж байна гэсэн гомдол ирсэн. Бид үүнийг шалгаад шийдвэрлэсэн гэсэн мэдээлэл өглөө.
Эх сурвалж:www.polit.mn
URL: