АН засгийн эрх барьж байхдаа газрын тухай хуулийг ноцтой зөрчиж байжээ
Налайх дүүрэгт АН засаглаж байсан 2012-2016 онд Засаг дарга асан Х.Болдбаатар газар ашиглах, эзэмших, өмчлүүлэхээр нийт 202 захирамж гаргасан байдаг. Үүнээс 79 захирамжаар олгосон 315 га газрын захирамжийг хууль зөрчин гаргажээ.
Өөрөөр хэлбэл газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газар олгосон, олгох газрын хэмжээ хэтрүүлсэн, дуудлага худалдаа, төсөл шалгаруулах зарчмаар олгоогүй гэх мэт ноцтой зөрчлүүд энд хамаарна.
Ингэж хууль зөрчин газар авсан хүмүүсийн дотор АН-ын дарга М.Дашхүүгийн эхнэр Т.Батцэцэгээс өгсүүлээд түүний болон АН-ын бусад нэр дэвшигчидтэй хамаарал бүхий этгээдийн нэр явж байгаа юм.
Мөн 24 га газрыг дуудлага худалдаанд оруулалгүйгээр бусдад өгсний улмаас нийслэл дүүргийн төсөвт 17.1 тэрбум төгрөгийн хохирол учруулсныг Аудитын байгууллага тогтоож, эргүүлэн төлүүлэх акт тавьж байжээ.
Эх сурвалж: https://www.facebook.com/hagarhai.amt/posts/113636967180264
URL: