3D хэвлэгчээр автомашин хэвлэнэ

2018090313050321100Цахилгаанаар ажиллах автомашиныг олноор үйлдвэрлэх 3D хэвлэгч төхөөрөмжийг БНХАУ-ын WE Solutions компани зохион бүтээж, Шанхайн томоохон компанийн инженерүүдтэй хамтран үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Shanghai Alliance Investment компанийнхны үзэж буйгаар, энэхүү технологид тулгуурлан үйлдвэр байгуулбал жилд 10 мянган ширхэг цахилгаан автомашин үйлдвэрлэх боломжтой аж.
Агаарын бохирдлоос улбаалан байгальд ээлтэй, цахилгаанаар ажилладаг автомашины хэрэглээ Хятад улсад жилээс жилд өсөж байгааг ажиглагчид онцлох зуур ийм тээврийн хэрэгслийг олноор үйлдвэрлэх, зах зээлд гаргах хэрэгцээ ч нэмэгдсээр байгааг тус компанийхан мэдэгдэж байна.

Эх сурвалж:CCTV.com


URL:

Tags: