Өнөөдөр Токио хот руу тусгай үүргийн нислэг үйлдэнэ

16022537265f80739e3524f

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу манай улс энэ аравдугаар сард 11 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн билээ.  Түүний долоог нь Солонгосын Сөүл хот руу хийх ёстой. Харин нэг удаа Японы Токио хот руу нисэхээр төлөвлөөд байгаа юм.

Төлөвлөгөөний дагуу өнөөдөр Токио руу тусгай үүргийн нислэг үйлдэж, иргэдээ авч ирнэ. Тус онгоцоор 259 иргэн эх орондоо ирэх бөгөөд иргэдийг “Ворлд Монголиа”, “Корпорайт”, “Винзоу” зочид буудалд тусгаарлах юм байна. Монгол Улс одоогоор дэлхийн 81 улсаас 23600 гаруй иргэнээ татаж авчраад байгаа билээ.


URL: