Positive mongolians: Happy flowers хүүхэд харах үйлчилгээ хүүхдээр минь тоголчихоод шүүхэд өгнө гэв

70933045_1361649350660660_2995531434585751552_n
Үйлчилгээ авч үзээд хүүхдээрээ хохирч тоглуулсан сэтгэгдэлээ сэрэмжлүүлэг болгон илэрхийлтэл нэр хүндэд халдсан хэргээр шүүхэд өгөх юм гэнэ.
“Happy Flowers” хүүхэд асрагчийн компаний захирал Ууганцэцэг та хэрэглэгчийнхээ сэтгэгдэлийг хүлээж аваагүй тул би сэтгэгдэлээ энд илэрхийлж байгааг ойлгоно биз ээ.
Үйлчлүүлэгч тань хохирсон бол, танай үйлчилгээнд гомдолтой бол дуугүй байх ёстой юу?
Манай гэр бүл 7 сар гаруй хугацаанд хүүхэд асрагчийн үйлчилгээ авч үзлээ.
Анх хичнээн их баярлан, итгэж найдан, найз мэт дотно хандаж байлаа даа.
Тиймдээ ч дэврүүн сэтгэлээр Happy Followers-г үзэгчиддээ танилцуулж байсандаа тун их харамсаж байна.
Анх ярьж байсан гадны стандарт судалгааг Монголд жишиглэн ажиллах, ажилчдаа хүүхэд асрахад сургаж бэлддэг, түүний дараа айлдаа илгээдэг, хүүхдийг тоглоомын аргаар хөгжүүлдэг, чанартай цаг гарган хүүхдийг хүмүүжүүлдэг гэх мэт яриа нь бодит байдал дээр байхгүйг өөрийн хүүхэд дээрээ мэдэрч ойлголоо.
Дагина охин минь эрүүгээрээ унасан, салтаа нь түлэгдсэн, гар нь урагдсан байсныг би зургаар нотолно.
Нэг ч өдөр ажиллаж үзээгүй зөвхөн анкет бөглөсөн эмэгтэйг илгээж байсан.
Амьнаас минь үнэтэй хүүхдийг минь хэн ч хамаагүй хараг хэмээн хандсан.
Ирсэн эмэгтэй бас л асуудал гаргасан.
Энэ бол олон зүйл амалдаг байгууллагын хариуцлагын асуудал.
Ингээд нийт хугацаанд 6,7 асрагч охиныг минь харахаар солигдож миний охин сэтгэл санааны хувьд тогтворгүй болон уйланхай ууртай болсон.
Олон хүн солигдох нь үнэлж баршгүйгээр хохироодог юм байна.
Үүнийг үл тоож байгаа зэргийг би тэнэг царайлан тэвчиж яваад эцэстээ тэсрэн гомдолоо гаргасан.
Гомдол гаргахаар хүлээж авахгүй хэрнээ, олон нийтэд сэтгэгдэл бичихээр шүүхэд өгнө гэдэг нь тэгвэл ямар учиртай вэ?
Бид хүүхэд асрагчтай болсноо үзэгчиддээ хэлж байсан шигээ, Happy Flowers компанийг сонгоод хэрхэн хохирсон тухай сэтгэгдэлээ хуваалцах нь ёс зүйн хувьд ЗӨВ гэж үзэж байна.
Олон аав ээжүүд бидэнд итгэж танайхыг сонгосоор байгаа тул бидний ХАРИУЦЛАГА бол энэ.
Үнэндээ хувийн цэцэрлэгт би 800к төлбөл мэргэжлийн хүний хийсэн зориулалтын хоол, хүүхдийн эмч, хүүхэд хүмүүжүүлэгч багш асрагч эрхлэгч гэх мэт сурах хөгжих авулгүй итгэлтэй найдвартай мэргэжлийн хүмүүс дээр хүүхдээ байлгах боломжтой.
Гэтэл үүнээс өндөр төлбөр төлөөд танайхыг сонгоод ийм үйлчилгээ хохирол амсана гэдэг харамсалтай.
Танай байгууллага хүүхдэд чиглэсэн энэ ажлаа хариуцлагаа ухамсарлан дахин нэг бодооч ээ гэсний жишээ тайлбар юм шүү.
Танай байгууллагын сургалт ажилчдыг хэрхэн мэдлэгжүүлж айлд илгээдэг вэ?
Хэн заадаг вэ?
Мэргэжилтэн үү?
Ямар сургалт ордог вэ?
Энд сургалтын тань тухай бичиж хүмүүсийн инээд хүргээд яах вэ? Хүүхэд хүмүүжлийн сургалт лав биш байсан шүү.
Суурь хүмүүжилтэй, хүүхдэд хайртай ажилчдын тань хүчээр бид завсарт нь асуудал учирсан ч 7 сар тэвчиж хүлээсэн. Дахиад суурь сайн охиныг хэзээ илгээх бол гэж хүлээх тэнхэлгүй болсон. Азааш таарсан хэдэн сайн охидоо өөрсдөө сургасан мэт дөвийлгөж болохгүй.
Гэвч үнэндээ хүүхэд минь тоглоом туршилтийн туулай биш!
Алтнаас үнэтэй миний охинтой хамт байх хүмүүжүүлэгч асрагч нь хангалттай мэдлэггүй бол гарах эрсдэл хичнээн их билээ.
Өөрт тохиолдсон сэтгэгдэлээ ойлгуулах гэж тайлбарлаж, ярилцаж, санал гаргаж, сургалт зохион байгуулаач ээ хэмээн хэлж байсан удаатай.
Мсж бичиж voice үлдээгээд ойлголцоогүй.
Би асрагч охидод буруу өгөөгүй.
Дунд нь сургана гэж ажилд бүртгэж аваад айлд зуучилж хөлс авдаг, хариуцлага хүлээж буй байгууллага та хүнээ хариуцлагаа хүлээ, ажилчдаа хөгжүүл, гомдол саналаа хүлээж авч үйлчилгээгээ чанаржуул. Манайд ажиллаж байсан 3 охид цалингаа бүтэн авч чадаагүй.
Үгүй бол гомдол гаргасан бүх хүмүүсээ шүүхэд өгөөд яв даа.
Танай байгууллага айлын хүүхдийн хүмүүжил хөгжлийг тоохгүй бол айлын хүүхдийг өсгөх асрах бизнес хийх тань ёс зүйгүй байна!
Хүүхдийн онцлог байтугай, хүүхдэд юу хэрэгтэйг ч мэдэхгүйгээр хүүхэд хүмүүжлийн бизнес хийнэ гэдэг тань тоглоом биш шүү.
Хүмүүст таниулах ажлын бичлэгийг бид гэнэдэж хийсэн бол мэдэрсэн үнэн сэтгэгдэлээ илэрхийлэх нь үйлчлүүлэгчийн үүрэг!
Тиймээс би яг одоо танай үйл ажиллагааны тухай хийж байсан бүх контентуудыг устгалаа.
Цаашид олон аав ээжийг хуураад хэрэггүй биз ээ.
Ууганцэцэг та энэ сэтгэгдэлийг хуулийн дагуу дуугүй болгох гэж байгаа бол би хэрэглэгч үйлчлүүлэг хүний зүгээс хүүхэд хохироосон гэдгээр гомдол гаргая даа.
Үзэгчид бидэнд итгэж танай муу үйлчилгээг сонгохдоо бодолцог гээд эндээ нийтэлж байна.
Өчигдөр Стори оруулсны ачаар надаас гадна олон хохирогч байгааг бид мэдэж авлаа. Ганц бид биш өөр айлууд бас байна. Цалингаа авч чадалгүй ажлаас гарсан эмэгтэйчүүдийг ч олж мэдсэн.
Хүнтэй маргаад яах вэ, хүүхэд жаахан байна хэмээн хүлээзнэж 2 сар дуугүй явлаа.
Одоо би хүүхдээ хохироочоод харзнаж суусандаа харамсаж байна!
Үзэгч түмнээсээ туслалцаа хүсэж байна.
Би хаана гомдол гаргах ёстой вэ?
Танай үйлчилгээ сайжрах нь олон хүүхдийн ирээдүйд сайнаар нөлөөлөх болно.

URL: