Найман настай хүү эмээтэйгээ угаартаж нас баржээ
Энэ сарын 6-7-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороонд нэг том хүн, нэг хүүхэд угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Тодруулбал, тус хорооны Бунхан гэх газарт оршин суугч 59 настай эмэгтэй О, 8 настай эрэгтэй Т нар угаартсан байна. Хөрш айлынх нь хүн маргааш нь буюу энэ сарын 8-ны 15.25 цагийн үед цагдаагийн байгууллага дуудлагад өгч, цагдаагийнхан хэргийн газар үзлэг хийжээ.
Үзлэгээр өрхөө гялгар уутаар бүтээсэн, яндангаа авсан байдалтай нас барсан байсан аж.
Иймээс ард иргэдийг өрхөө бүтээхгүй, яндангаа авахгүй байхыг албаны хүмүүс анхааруулж байна.
Б.Аз
URL: