Ч.Хүрэлбаатар: Японоос авч буй 230 сая ам.долларын зээл ОУВС-тай хамаагүй

16021386895f7eb24128616

Өнөөдрийн Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар “Ковид-19″ цар тахлын эсрэг Монгол Улсын Засгийн газрар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах зээлийн хэлэлцээрийн төслийг хэлэлцлээ.

Япон улсын Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ сарын 9-10-ны өдрүүдэд манай улсад айлчлах юм. Энэ үеэр 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл авах гэрээнд гарын үсэг зурах аж. Тус зээл нь 0.01 хувийн хүүтэй бөгөөд коронавирусийн цар тахлын үед нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг буруулахад дэмжлэг үзүүлэн, эдийн засгийг тогтворжуулах, иргэд, бизнес эрхлэгчдийг дэмжих чиглэлд зарцуулах юм.

Энэ үеэр Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэлэхдээ “2017 онд Монгол Улс Японы Засгийн газраас жил бүр 283 сая ам.доллар буюу гурван жилд нийт 800 орчим сая ам.долларын зээл авахаар гэрээ хийсэн. Үүнээс нэг л удаа 283 сая ам.долларын зээл авсан. Үлдсэн 560 орчим сая ам.долларын зээлийг аваагүй. Одоо авах 230 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг цар тахалтай холбоотойгоор хэмжээг нь бууруулж авч байгаа юм. ОУВС-тай хамаагүй зээл” гэв.


URL: