А.Адьяасүрэнг бусдад авилга өгсөн хэргээр шалгаж байна
УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнг бусдад авилга өгсөн хэрэгт мөрдөн шалгаж буй тухай мэдээлэл хэвлэл, мэдээллээр гарч байв.
Энэ нь үнэн болох нь өнөөдөр Улсын Ерөнхий Прокурорын Газраас мэдээлэл хийх үеэр тодорхой боллоо.
Тодруулбал Нийслэлийн прокурорын газрын Ерөнхий Прокурорын орлогч прокурор Ц.Насанбат сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ: “УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байна. Иймд тодорхой мэдээлэл өгөх боломжгүй.” хэмээсэн юм. УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн нь нүүрс тээврийн С зөвшөөрөл авахын тулд Авто тээврийн газрын нэр бүхий албан тушаалтанд 100.000 ам долларын авлига өгсөн хэргээр шалгагдаж буй ажээ.
Э.Мягмар
http://www.sonin.mn/news/gemt-hereg/115160
URL: