Поророгийн хөшөө 12 тэрбум төгрөгөөр баригдана
Пороро хоч авсан нэр дэвшигч Л.Байгал Чингэлтэй дүүргийн сонгогчидтойгоо уулзахдаа Эрх чөлөөний талбайд Поророгийн алтан хөшөө барих төлөвлөгөөгөө ярьсан байна. Улаанбаатар хотыг Брон Брон тосгон шиг гэгээлэг сайхан газар болгоно гэж нэр дэвшсэн Л.Байгал цаашлаад бүр Эрх чөлөөний талбайг Поророгийн талбай болгохоор сэтгэл шулууджээ.
Поророгийн хөшөө нь 81 тохой өндөр байх бөгөөд поророгийн талбай нь хүүхдийн аюулгүй байдлыг хангасан газар байх гэнэ. Энэ хөшөөндөө 12.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа гэнэ. Ийнхүү Пороро Л.Байгал Улаанбаатар хотыг поророгоор хамгаалуулбал бүх асуудлыг хүүхдэд ээлтэй аюулгүй хот болно гэж үзсэн бололтой.
mminfo.mn
URL: