Монголбанкны асуудлаар УИХ-ын дарга нарт хандлаа

69ac2a838e415cc9a71660fea4e4687ccfa4217d

Төрийн байгууллагуудын Шилэн дансанд хяналт тавьж олон нийтийн сүлжээгээр тайлагнаж буй Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл Монголбанкны асуудлыг дахин хөндлөө. Тэрбээр өмнө нь Монголбанкны удирдлагын хяналтгүй үрэлгэн зарлагыг харуулсан. /Өмнөх мэдээг ЭНД ДАРж үзнэ үү/

Тэгвэл энэ удаад УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан, С.Одонтуяа, Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар нарт ханджээ. Тодруулбал, УИХ-ын 43-р тогтоолд Монголбанкинд хийсэн шалгалттай холбогдуулан авах арга хэмжээний тухай заасан бөгөөд Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах асуудлыг авч хэлэлцэхийг уламжилсан байна.

120771320_2771523399832416_3083376638538638620_n (1)

120823311_2771523419832414_4211137751978662586_n

Шилэн данс нь “но”-той байгууллагын удирдлагуудад Шилэн Цогоо иргэний хувиар хугацаатай шаардлага өгч, хэрэв дурьдсан хугацаанд шаардлагыг биелүүлэхгүй бол дараагийн арга хэмжээнд шилжинэ гэдгээ сануулж байгаа билээ.


URL: