“Ливерпүүл” 7, “Манчестер Юнайтед” 6 гоол алдаж, хожигдлоо

16018626715f7a7c0f040bb

Английн премьер лигийн 4 дүгээр тойргийн үлдсэн тоглолтууд өчигдөр орой боллоо. Энэ тойрогт олон сонирхолтой тоглолтууд болж, санаанд оромгүй үр дүнгүүд гарсан юм. Өнгөрсөн улирлын аварга “Ливерпүүл” энэ тойрогт “Астон Вилла”-гийн талбайд зочилсон.  Эхний хоёр тоглолтдоо хожиж, улирлыг гайхалтай эхлүүлсэн “Астон Вилла” ямархуу сайн байгаагаа баталж, талбайдаа аваргуудыг 7:2-оор “бут ниргэлээ”.  Ингэснээр 3 тоглолтод хожиж, 9 оноотойгоор хүснэгтийг хоёрдугаар байрт бичигдэж байна. Тэд эхний тойргийн тоглолтоо хийгээгүй, хойшилсон юм.

Энэ удаагийн тоглолтод “Астон Вилла”-гийн довтлогч Уоткинс 4, 22, 39 дэх минутад хет-трик толилуулсан. Дунд нь Макгинн 35, Баркли 55 дахь минутад нэг нэгийг оруулсан юм. Тэгвэл Грилиш 66, 75 дахь минутад дубль хийжээ. “Ливерпүүл”-ээс 33, 60 дахь минутад Салах хоёрыг хийж, нэр төрөө аварсан юм. “Ливерпүүл” ингэснээр энэ улирлын анхны хожигдлоо хүлээж, 9 оноотой 5 дугаар байрт бичигдэж байна.

Тэгвэл энэ тойрогт “Манчестер Юнайтед” талбайдаа “Тоттенхэм”-ийг хүлээж авч, 1:6-аар “бут ниргүүллээ”. Уг нь тоглолт дөнгөж эхлээд Бруно Фернандеш торгуулийн цохилтоор тооны харьцааг нээсэн. Гэвч ердөө 2 минутын дараа л Ндомбеле тэнцүүлж дөнгөсөн.  Улмаар Сон 7, 37 дахь минутад дубль хийсэн бол Харри Кейн 31, 79 дэх минутад хоёрыг оруулсан юм.  Дунд нь Орье 51 дэх минутад нэгийг оруулж, багийнхаа хожилд хувь нэмрээ оруулав.

http://www.zaluucom.mn/read/51aab24g4


URL: