Засгийн газар: Хүүхдийн мөнгийг ирэх зургадугаар сарыг дуустал олгоно
Засгийн газраас ирэх оны төсвийг УИХ-д өргөн барихдаа хүүхдийн мөнгийг ирэх оны зургадугаар сарыг дуустал олгохоор тусгасан байна. Тодруулбал, нийтдээ 864 тэрбум төгрөгийг төсөвт тусгасан бөгөөд 1.2 сая хүүхэд энэхүү мөнгөн тэтгэлгийг авах юм.
Энэ нь гэр бүлүүдэд очиж буй шударга хуваарилалт, цар тахалын үеийн бодит дэмжлэг болно гэж Ерөнхий сайд үзжээ. Тиймээс Сангийн яамнаас оруулж ирсэн хүүхдийн мөнгийг буцаад 20 мянга болгох саналыг ирэх оны зургадугаар сарыг дуустал 100 мянга болгохоор Засгийн газраас шийдвэрлүүлсэн байна.
Харин уг асуудлыг УИХ-аар хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх юм.
URL: