Хүнээ боддоггүй Хүннү эйр
Цахим орчинд нэгэн хэрэглэгч Хүннү эйр компанийн үйл ажиллагаанд гомдолтой байгаа талаар өөрийн сэтгэгдэлээ ийн илэрхийлсэн байв.
Улаанбаатар-Баян Өлгий чиглэлд 2020.09.28-ны өглөө 07.10 минутад нисэх ёстой бид 06.40 минутад Буянт-Ухаа нисэх буудал дээр очтол Аеро Монголиа бүртгэл хийж байхтай таарч анзааралгүй Аеро монголиагийн бүртгэл дээр зогсож байгаад Хүннү эйрийн бүртгэлээс хоцорсон байв.
Анхааруулга, зар яваагүй болохоор анзааралгүй зогсож байгаад бүртгэлээс хоцорсоноо мэдэв.
Ингээд Хүннү эйр компаний ажилтануудтай уулзахад нийт 12 хүн бүртгүүлж амжилгүй бидэнтэй адил хоцорсон байв. Хүннү эйрийн ажилтан тайлбар тавьж хэрүүл хийсээр байгаад онгоц нь хөөрөв.
Хамгийн хөгийн нь тэр өглөөний нислэгээр 1 ОРЧИМ САРТАЙ болов уу гэмээр НЯРАЙ амандаа амьсгалын аппараттай 3 цаг амьсгалах хэмжээний хүчилтөрөгчийн хамт эмч нь тэвэрчихсэн ирээд онгоцонд сууж чадалгүй үлдсэн.
Үхэл амьдралтай тэмцэж ядан үлдсэн тэр бяцхан үрийг хараад нутагт нь хүргэчих сэтгэл Хүннүгийхэнд даанч байсангүй.
Тэр нярайг тэвэрч явсан эх нялхасын эмч хоолой нь зангираад “бид цагаасаа өмнө ирсээр байтал танай ажилтаны хариуцлагагүй байдлаас болж энэ хүүхэд онгоцондоо орж чадсангүй” гээд уйлах шахан ярьж гуйсаар байгаад онгоц хөөрсөний дараа эмнэлэгрүүгээ тэр бяцхан маамууг аваад буцсан.
Бид бүртгэлээс хоцорсон гэх шалтгаанаар бас үлдэж онгоц хөөрсөний дараа машинаар Баян-Өлгий гарсан.
За ингээд Баян-өлгий, Увсад ажлуудаа хийгээд 2020.10.2-ны 10.40 минутад Улаангом-Улаанбаатар чиглэлд нисэх билетээ авсан хүмүүс хувиарийн дагуу нисэх буудал дээр ирээд бүртгүүлэх гэтэл ТА БҮХЭН НИСЭХ боломжгүй гэв.
Шалтгаан нь Улаанбаатараас Баян- Өлгий явах нислэгт хоцорсон тул буцах билет автоматаар цуцлагдсан гэж хэлэв.
Ямар ч цуцлагдсан мэдэгдэл, анхааруулга ирүүлээгүй байж толгой түрүүгүй загнаж, бид яаж мэддэг юм гэж дэндүү муухай загнав.
Бид ч бүр гайхаж бөөн маргаан болж эцэст нь бидний ямар ч буруугүй болох нь нотлогдож Хүннү эйрийн ажилтаны буруу гэдгээ хүлээн зөвшөөрч бид онгоцондоо арай гэж суув.
Улаанбаатарт буутал нэг хүүхдээ тэвэрсэн, нэг хүүхдээ дагуулсан эмэгтэй бидэн дээр ирж хүүхдийнхээ төлбөрийг нэхэв.
Бүр гайхаж асуутал та нарын нэг нь миний хүүхдийн суудал дээр сууж ирсэн болохоор та нараас хүүхдийнхээ суудлын төлбөрийг аваарай гэж Хүннү эйрийн ажилтан хэлсэн.
Хүүхдийнхээ сууж ирэх байсан суудлын төлбөр болох 115.000 төгрөгийг та нарын хэнээс нь авах вэ. Мөнгөө авья гэв. Тэр эмэгтэйн буруу байхгүй.
Тусдаа сууж явах байсан хүү нь эмээгийнхээ өвөр дээр сууж ирсэн болохоор төлбөрөө нэхэх нь зөв. Харин биднээс биш Хүннү эйрээс. Хамгийн хөгийн нь биднээс аваарай гэж хэлээд суулгасан Хүннү эйрийн ажилтан байв.
За ямартай ч зөвхөн бид биш иймэрхүү зүйл байнга гардаг гэж маш олон хүн нисэх дээр байхад ярьж байсан.
Хүндээ ЭЭЛГҮЙ, ДЭЭРЭЛХҮҮ ХҮННҮ ЭЙРийн эрээ цээргүй аяглалыг тур Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хянаж, ИНЕГ гээд холбогдох газрууд нь анхааралдаа авахгүй бол улаан цагаан ДЭЭРЭМ хийдэг дэндүү дээрэлхүү нэг газар монголчуудыг тохуурхаад байж байна гэдгийг олон хүн мэдээсэй гэж энэ постыг орууллаа.
Маш олон хүн хохирсон ч юу ч хэлж чадахгүй өнгөрдөг юм байна лээ.
Баргийн асуудлыг би чимээгүй өнгөрөөдөг. Харин энэ удаагийн асуудал бол чимээгүй өнгөрөөж боломгүй санагдаад орууллаа.
http://dorgio.mn/p/122675
URL: