Судлаач Ганаа: Хараал идсэн замын түгжрэл

712-1601553960712-1545359919712-1544596868712-154254756846321529_1573817386097887_5273346659751821312_o-(1)

Манайхан лавтайяа сүүлийн 10-аад хоног замын түгжрэлийг харааж байна. Улмаар төр засаг, УБ хотын захиргааг харааж эхлэв. Энэ нь ч түмэн зөв. Гэвч “хоосон загнаж” байхын оронд “юмтай загнавал” илүү дээр нь мэдээж. Оросоор бол “предмет”-тэй загнана гэсэн үг. Үүнд нэмэр болгох үүднээс замын түгжрэл, түүнийг арилгах арга замын тухай товч өгүүллийг википедиагаас авч шууд орчуулан Та бүхэнд толилуулж байна. “Үй түмэн” арга зам байдаг юм байна. Гэхдээ нэг хоёрхон арга хэмжээ авснаар түгжрэл арилахгүй юм байна гэдгийг би маш сайн ойлгож авав. Одоо энэ олон арга замаас аль нь илүү дээр, аль нь “шал дэмий” гэж ялгах, мөн аль аль аргыг хавсран хэрэглэвэл илүү үр дүнтэй болохыг сонгох л үлдэж байна. Хэдүүлээ хэрүүл уруулгүй сайхан хэлэлцэж болно гэж бодож байна…

Түгжрэлийн шалтгаан
Машины урсгал ихсэх нь дараах шалтгаантай холбоотой:
Амралтын газруудад очих болох буцах хүн амын улирлын хөдөлгөөн.
Ажилдаа ирэх болон буцах хувийн автомашины хөдөлгөөн.
Хүн амд урьдчилан сануулалгүйгээр олон нийтийн арга хэмжээ явуулах, мөн дарга нарын тусгай цуваа өнгөрүүлэх зорилгоор зам хааснаас болж үүссэн тойрон гарах хөдөлгөөн.
Энэ бүх хүчин зүйлүүдийг цаг хугацаа болон эрчмээр нь байнгын болон тохиолдлын гэж хуваадаг.
Нэвтрүүлэх чадвар буурах байнгын шалтгаанд:
Замын  буруу тавилт:
Нэвтрүүлэх чадвар багатай хэсгийг дайрсан зохицуулалтгүй огтлолцол үүсгэдэг замын гэнэтийн нарийсалт.
Маневр хийхийн тулд жолооч нар хурдаа бууруулахад хүргэдэг замын муруй тахир.
Зам руу орох болон эргэлт хийж буй тээврийн хэрэгсэлд хурд авах болон тоормослох нэмэлт зурвас байхгүй.
Нийтийн тээвэр зогсоход зориулсан “халаас” байхгүй.
Зам руу орох болон явган хүний гарц байхгүй зохицуулалтгүй уулзвар.
Автомашины урсгалыг зохицуулалтгүй болгодог тойрог хөдөлгөөн бүхий уулзварууд.
Тусгай халаасны гаднах явах хэсэгт автомашин зогсох болон зогсоол байх.
Ажлын маш олон үйлдэлтэй (фаз), хурдан солигддог гэрэл дохио.
Бүх уулзвар дээрх тээврийг зогсооход хүргэдэг гэрлэн дохионы зохицуулалтгүй ажиллагаа.
Хүний хүчин зүйл, жолоочийн алдаа.
Байнгын шалтгааныг замыг өөрчлөн шинэчлэх болон замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх зэргээр арилгаж болдог.
Нэвтрүүлэх чадвар буурах байнгын шалтгаанд:
Байрлал эзлэх дүрмийг зөрчих, замын зүүн зурваст хэт бага хурдаар гэлдрэх.
Хөдөлгөөний хэд хэдэн зурвас дамжин байрлал эзлэх, шууд хөдөлгөөнд зориулсан зурвасаас эргэлт хийх.
Дарга нарын цуваа зам хаах.
Зам тээврийн осол.
Жолооч нар хурдаа багасгахад хүргэдэг хөдөлгөөний тааламжгүй нөхцөл:
Цаг агаарын нөхцөл (манан, бороо, цахилгаан, цас, хальтиргаа)
Техногонын шинжтэй асуудлууд (жи: түймрийн улмаас утаа бүрхэх)
Оргил ачааллын үеэр засвар, цэвэрлэгээ хийх.
Раббернекинг. (Энэ нь ямар нэг юмыг сонирхон цуглаж харсан хүмүүсийн бөөгнөрлийг хэлдэг англи үг юм. Жи: зодоон.)
Ямар нэг том үйл явдал. (жи: теракт)
Түүнчлэн нэгэнт бий болсон түгжрэлийг улам нэмж, түүнийг арилгахад саад болдог хүчин зүйлүүд байдаг:
Эхэлж түгжирсэн зам руу нэмж орох. Энэ нь түгжрэлийг бусад огтлолцох зам рүү “халдварлахад” хүргэдэг.
Түгжрэлийг тойрох оролдлого хийж тухайн чиглэлийн хөдөлгөөнд зориулагдаагүй зурвас руу орох, явган зам, зүлэг мод, болон замын хажуугаар зүтгэх.
Тохиолдлын хүчин зүйлийн нөлөөлллийг урьдчилан сэргийлэх тодорхой арга хэмжээ авснаар ихээхэн бууруулж болно.
Түгжрэлд хүргэсэн тохиолдлын хүчин зүйл голдуу амархан арилдаг, харин үүсгэсэн түгжрэл нь мөд арилдаггүй. Энэ үед автомашины урсгалыг “нягтралын долгио”-ны эсрэг зүг рүү явуулдаг.
(Манайхан надаас илүү сайн мэдэх учир “Түгжрэлийн сөрөг үр дагавар” гэсэн баахан юмыг алгасав.)
Түгжрэлээс сэргийлэх нь
Түгжрэлээс сэргийлэх арга хэмжээг дараах категорид хувааж болно: замын нэвтрүүлэх чадварыг ихэсгэх, зам руу орохыг зохицуулах, түгжрэл үүсэх болон нэмэгдэхэд хүргэдэг нөхцлүүдийг арилгах. Гэхдээ түгжрэлээс сэргийлэх арга хэмжээнүүдийн аль нь ч бүх тохиолдолд таарахгүй. Эдгээр арга хэмжээ зарим тохиолдолд үр ашиггүй төдийгүй, бүр эсрэг үр дүнд хүргэх ч явдал байдаг.
Замын нэвтрүүлэх чадварыг ихэсгэх
Нийтийн тээвэр, ялангуяа гудамжнаас гадуурх ажлыг цэгцлэх.
Нийтийн тээвэр нь хувийн тээврээс хамаагүй илүү тээх чадвартай байдаг. Гэхдээ оршин суугчдыг нийтийн тээвэр ашигладаг болгохын тулд ая тухыг бүрдүүлэх хэрэгтэй. Үүнд: явах таатай нөхцөл, зохистой цагийн хуваарь, хөдөлгөөний хангалттай хурд, байнгын найдвартай ажиллагаа зэрэг орно.
Уулзваруудыг боловсронгуй болгох:
Нийтийн тээврийн ихээхэн үр ашиг бүхий тээврийн хөдөлгөөний тусгай зурвас бий болгох.
Жижиг автомашиныг олон зорчигчтой явуулах (жи: нэг чиглэлд явдаг хүмүүс нэг машинаар ажилдаа хамтдаа явах, үүнийг carpool гэдэг.)
Мотоцикл, мотороллер, унадаг дугуй ашиглах
Их ачаалалтай үед замын ачааллыг “өргөсгөдөг” хувьсах (реверс) чиглэлийн зурвас гаргах. Хөдөлгөөний чиглэлийг гэрэл дохио болон механик хаалтаар зохицуулах.
Уулзварын болон нийлэх замын тоог багасгах.
Гүйцэж түрүүлэх, зам руу орж байгаа болон эргэж буй машины хөдөлгөөнийг удаашруулах нэмэлт зурвас хийх.
Олон түвшинт салаан (развязка) дээр гүйцэж түрүүлэх болон шууд хөдөлгөөний зурвасаас гарах зурвас хийх боломжгүй нөхцөлд салааны зурвас дээр гэрэл дохио суурилуулж, зохицуулалтгүй уулзвар, дараалал үүсэх явдлыг арилгах.
Туслах замуудыг гол замтай нийлүүлж, цаашдаа тодорхой объект чиглэдэг болгох.
Бүх салаан дээр тоормослох болон гүйцэж түрүүлэх олон түвшинт салаа хийх.
Гэрэл дохиог зөв тохируулж, хөдөлгөөнийг төвлөрсөн удирдлагатай болгох.
Машин хооронд болон тэдний хажуугийн чөлөөт орон зайг ашиглан дугуйн болон мотоциклийн хөдөлгөөн бий болгох. Хоёр дугуйт тээврийн хэрэгсэл маш нарийн зай эзэлдэг учраас энэ нь нэг төрлийн “үзэгдэх” зурвас болно.
Замыг өргөтгөж шинэ зурвас, шинэ чиглэл бий болгох. Энэ нь түгжрэлтэй тэмцэх сонгодог арга боловч бүтээн байгуулалтын асар их зардалтай. Гэхдээ ихэнхи тохиолдолд үр ашиггүй болох явдал ч бий. (Энэ талаар “Льюс-Могрижийн постулат” гэж байдаг.) Зам хэт өргөтгөх нь тээврийн зарим хэрэгсэлд зориулсан нэмэлт байгууламж шаарддаг учраас сөрөг үр дүнд хүргэж ч болно. Түүнээс гадна өргөн зам дээр хэсэгчилсэн нарийсалт (“лонхны хоолой”) маш их аюул учруулдаг. Мөн өргөн зам гэрэл дохиог удаан асахад хар аяндаа хүргэдэг.
Зам руу орохыг зохицуулах
Зам руу орох явдлыг хязгаарлах нь жолооч нарыг бусад төрлийн тээвэр ашиглахад хүргэдэг урвуу арга юм.
Гол зам руу нийлж буй замаас автомашин гол зам руу орохыг гэрэл дохиогоор хязгаарлах.
Зогсоолыг хязгаарлах нь хувийн тээвэр хэрэглэхийг багасгадаг. Тэр ч байтугай 200 м зайтай тавьсан машинууд тухайн зурвасын хөдөлгөөнд саад учруулж чаддаг. Иймээс зорчих хэсгийн захаар зогсохыг хориглох нь гудамжны ачааллыг эрс бууруулдаг. Ингэсэн тохиолдолд өөр арга замыг хангаж өгөх ёстой: орон сууцны район, үйлдвэрийн газар, нийтийн тээврийн гол зогсоолын дэргэдэх зогсоолын тоог нэмж өгөх.
Замын төлбөр авах. Хязгаарлагдмал цагт автомашины тусгай төрлөөс замын төлбөр авч болно.
“Жолоодох квот” – автомашин жолоодох лицензийг хягаартай олгох. Ийм аргын үед машины тоо хэмжээг замын тооцооны багтаамжаас илүү гаргахгүй байх ёстой. Гэхдээ энэ нь нийгмийн хувьд хязгаарлагдмал байдаг.
“Хотын квот” – Хот руу ороход тодорхой тоо хэмжээтэй лиценз олгох. Энэ лицензийг хяналтын пост болон хотын гудамжны цэгчилсэн шалгалтаар хэрэгжүүлдэг.
Түүнчлэн хотын тодорхой хэсэг, тухайлбал төв рүү орохыг төлбөртэй болгох. Жи: Лондонд ингэдэг.
Орохыг хязгаарлах. Тодорхой төрлийн машиныг тодорхой цагт буюу тодорхой район руу орохыг хориглодог.
Дамжин өнгөрөх ачааны машин явахыг хориглох нь нэлээд их дэмтэй. Энэ нь дамжин өнгөрөх тээвэрт зориулсан тойруу зам тавихыг шаарддаг.
Дэлхийн олон хотод долоо хоногийн өдрөөс хамааруулан хөдөлгөөнийг хязгаарладаг. Үүнийг хянахын тулд өөр өөр хэв загварын дугаар ашигладаг. Ийм системийг жи: Афин, Мехико, Сан-Паулу – д ашигладаг. Сул тал нь: янз бүрийн дугаартай хэд хэдэн автомашин хэрэглэх, олон дугаар олж авах зэрэг болно.
Орохыг хязгаарлахад нэлээд болгоомжтой хандвал зохино. Хэтэрхий хатуу хязгаарлалт хийвэл хянах ажлыг үлэмж хүндрүүлдэг ба энэ түүнийг буруугаар ашиглах хөрс суурь болдог.
Бусад аргууд
Нэг талын хөдөлгөөнтэй болох. Зэргэлдээ хоёр гудамжинд хоёр өөр чиглэл рүү явсан нэг талын хөдөлгөөн зохион байгуулж болно. Энэ арга хэмжээ нь нарийн гудамжтай хуучин районуудад тустай. Заримдаа нэг талын хөдөлгөөнийг гол гудамжинд (магистрал) зохион байгуулж болдог. Харин нөгөө замыг нь хоёрдугаар зэргийн хийж болно. Гол гудамжин дахь угтвар хөдөлгөөний зурвасыг хаалтаар заагладаг. Нэг талын хөдөлгөөн хурдыг нэмдэг. Нэг талын хөдөлгөөн зохион байгуулах үед зэрэгцээ хоёр гудамжинд нэг талын хөдөлгөөн зохион байгуулснаар тал тус бүрийн хоёр зурвасыг хождог. (Нэг нь зурвасыг эвтэйхэн байрлуулснаар, нөгөө нь нэг талд нь зогсохыг хориглосноор) Дутагдал нь: сууцны хороолол, ойролцоо орших нэг талын гудамж руу хүрэх явдлыг хүндрэлтэй болгодог.
Ажлын холимог цагтай болох. Зарим байгууллагууд ажлынхаа цагийг ажилтнууд нь хөдөлгөөн шингэн цагуудад ажилдаа ирэхүйцээр зохицуулдаг. Их дээд болон дунд сургуулиудын ажлын цагийг шилжүүлэх нь үр ашигтай. Ийм аргууд нь тээврийн хэрэгслийн урсгал хэт хэлбэлзэхээс сэргийлж чаддаг. Дутагдал: хэрэв ажилтан ажлаасаа хэт оройтож тарвал хүмүүстэй уулзаж, харилцах боломжгүй болдог. Иймээс сүүлийн үед худалдаа, цэнгээний төвүүд шөнө орой болтол ажилладаг болсон.
Зам дээр хянуур нямбай байхыг ухуулах. Олон удаа зурвас солин байр эзлэх, бусад машинд тулж зогсох зэрэг нь замын нэвтрүүлэх чадварыг бууруулах төдийгүй түгжрэл, осол гарах шалтгаан болдог. Зарим орнуудад зам дээр холбогдох анхааруулга тавьдаг, тэр ч байтугай нямбай бус (монголоор бол соёлгүй, түрэмгий) жолоодсон жолооч нарыг торгож шийтгэдэг.
Дугуйн тээврийг хөгжүүлэх. Дугуй бол амралт зугаалга биш, харин автотээврийг орлодог юм. Үүний тулд дугуйн зогсоол барих, дугуйн зурвас гаргах, ХМХ-ийн кампани явуулах, хөнгөлөлт үзүүлэх зэргийг хийдэг. Жи: Голландад энэ бүхний үр дүнд улсын бүх ажилнуудын 1/3 нь ажилдаа дугуйгаар явдаг болсон.
Ослын газрыг хаах. Энэ ньсониуч жолооч нар бөөгнөрөх, тэднийг шинэ  осол гаргахаас сэргийлдэг.
Хурдны горимыг зохистой болгох. Заримдаа зөвшөөрсөн дээд хурдыг багасгах нь автомашин хоорондын зайг багасгаж, түүнчлэн осол гарах магадлалыг бууруулдаг учраас замын нэвтрүүлэх чадварыг ихэсгэдэг. Гэхдээ хурдыг хэт их бууруулбал замын нэвтрүүлэх чадварт муугаар нөлөөлдөг явдал ч бий. Жи: Лондонгийн М35 тойрог зам дээр энэ аргыг хэрэглэдэг.
Park-and-ride аргыг хэрэглэх. (“угтвар зогсоол” гэсэн утга) хот орчмын оршин суугчид машинаа хотын гадна буюу метроны зогсоолын дэргэдэх угтвар зогсоолуудад тавих ба цаашаагаа хотын тээвэр, тусгай өртөөчилсөн автобусаар буюу эсвэл хамт ажилладаг хүмүүстэйгээ нэг машинаар (үүнийг “carpool” гэдэг) ажилдаа хүрдэг. Дутагдал нь: Ингэж явахыг эртнээс зохион байгуулдаг. Хамт явж буй хүний нэг нь гэнэт өөр газар очихоор бол хүндрэл учирдаг. Мөн орж буй замын түгжрэлийг шийдвэрлэдэггүй.
Хотын дүүргүүдийг ухаалаг төлөвлөх. Энэ нь хотын төвийн гол замуудын зайлшгүй хэрэгцээг багасгаж, төв рүү явган орохыг боломжтой болгодог. Хотын хорооллуудыг мод хэлбэртэй биш, тор хэлбэртэй байгуулахыг fused grid гэж нэрлэдэг. Дутагдал: хамгийн их нэтрүүлэх чадвартай нийтийн тээврүүд заавал хотын төвөөр дайрдаг. Ингэхлээр хотын төв хэсэг их дээд сургууль, албан байгууллагын дуртай газар хэвээр үлддэг.
Нийтийн тээврийн тусгай зурвас ялгаж гаргах. Жи: автобус, таксинд зориулсан тусгай зурвасыг европ, америкийн олон хотод хэрэглэдэг.
Зам дээр гарсан болон гарах саадыг иргэдэд цаг тухайд нь мэдээлэх. Жи: зам хаах, зам засах, осол хийгээд гарсан түгжрэлтийг цагт нь мэдээлэх ёстой. Чөлөөтэй байгаа замын тухай мэдээлэл дутмагаас түгжрэлийг өөр гудамжнуудад халдварлахад хүргэдэг.
Замын компьютерийн загварыг хэрэглэх, энэ загварын тусламжтайгаар хөдөлгөөнийг автоматаар удирдах.
Автомашинуудад замын нөхцөл байдлыг мэдээлдэг GPS-навигатор байрлуулах.
Судлаач Х.Д.Ганхуяг.
2020 оны 10 дугаар сарын 01
Эх сурвалж: ganaa.mn блог 
Эрхэм та судлаач Д.Ганхуягийн бусад нийтлэлийг түүний албан ёсны блог ganaa.mn- ээс уншина уу?

URL: