Төрийн банкны Шилэн дансны “чухал” цэс устсан гэв үү

b010259d65a473019924731144a582e1
Төрийн банкны Шилэн дансны 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг тэмдэглэж байх цэс устсан байна гэж Шилэн Цогоо буюу Б.Цогтгэрэл олон нийтийн сүлжээгээр зарлалаа.
120405567_2767976770187079_4356605813201076758_o
Төрийн өмчит компани, байгууллагуудын Шилэн дансанд иргэний хувиар хяналт тавьж буй түүний энэ шалгалтад унасан Төрийн банк “гол” цэсээ өөрсдөө устгасан уу, ямар нэгэн алдаа гарсан уу гэдгийг шууд хэлэх боломжгүй ч тус банкны удирдлагад хугацаатай үүрэг өгчээ.
Шилэн дансны тухай хуульд зөвхөн улсын нууцтай холбоотой гүйлгээг л тэмдэглэхгүй байж болно гэж заасан байдаг тул Шилэн Цогоо хуулийн дагуу Төрийн банкны захирал Ө.Гантөрд 5 сая төгрөгөөс дээш гүйлгээг ил болгох хугацаатай шаардлага тавьсан байна.
CEO_photoЭнэ хугацаа 2020 оны аравдугаар сарын 5-ны өдрөөр дуусгавар болох аж. Хэрэв цэсийг нээгээгүй тохиолдолд аравдугаар сарын 6-ны өдөр АТГ болон Тагнуулын байгууллагад өгч Ерөнхий сайд болон Сангийн сайдад хандан албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг тавих болно гэдгээ мэдэгдлээ.
Төрийн банк нь 100 хувь төрийн өмч бөгөөд Шилэн дансны тухай хуулийг бүх зүйл заалтаар биелүүлэх үүрэгтэйг мөн сануулав.

URL: