“Хурд”-ын Б.Чойжилсүрэнгийн барилгын ажил аюулгүй ажиллагааны дүрэм зөрчиж байна

99М.ЗҮЙР

Өнөөдөр буюу есдүгээр сарын 17-ны өдөр Оргилын хажууд авто замын дээгүүр кран дамнуулан барилгын талбайд ажиллаж байгаа бичлэг сошиалд цацагдлаа. Энэ нь УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн  “Хурд” компанийн барьж буй барилга аж. Зөвшөөрлийг нь хотын фракцын өв залгамжлагч нар өгч, үйл ажиллагааг нь эхлүүлсэн байна.

Ийнхүү танил талаа ашиглан зөвшөөрөл олгодог байдал газар авснаар иргэдийн аюулгүй байдалд заналхийлж, хотын стандартад нийцээгүй барилгын үйл ажиллагаа эрхэлж буйн тод жишээ энэ юм. Үүнийг Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрынхан анхааралдаа авахгүй бол аюулгүй ажиллагааны наад захын дүрэм зөрчиж буй энэ барилгын ажил иргэдийн эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулах вий.

Эх сурвалж: www.polit.mn


URL: