Говь-алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж нарын гурван хүнийг яллагдагчаар татлаа
Өнгөрсөн хоёрдугаар сард Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Уг хэргийн шалгалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа. Цагдаагийн байгууллага тус хэргийг хэрэгсэхгүй болгох саналтайгаар прокурорт хүргүүлсэн ч прокурор цагдаагийн байгууллага уруу буцаан, В.Рэнцэндорж нарыг тухайн асуудалд холбоотой эсэхийг дахин нягтлан шалгах шаардлагатай гэх үндэслэлээр буцаасан юм. Тэгвэл В.Рэнцэндорж болон хамт архи уусан хоёр хүнийг тус хэрэгт яллагдагчаар татсан байна.
Эх сурвалж: https://tsahiur.mn/n/s/57?fbclid=IwAR2H0OAu1AIIH6xCLWZZhrDFSAjpfzO28gIqm0JnWpT4ffE2E4bF8tuSkQo
URL: