“Шунхлай трейдинг” ХХК зөвшөөрөлгүйгээр ШТС барих гэж байсныг зогсоожээ
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Баянхошууны Хөтөлд зам дагуу газар шорооны ажил хийгдэж, шатахуун түгээх станц/ШТС/ барихаар нүх ухаад байна гэсэн иргэдийн мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас энэ сарын 24-ний өдөр шалгалт хийжээ.
Шалгалтаар “Шунхлай трейдинг” ХХК тус газар дээр зөвшөөрөлгүйгээр ШТС барих ажлыг эхлүүлж байсан бөгөөд Зөрчлийн хэрэг үүсгэн шалган, торгуулийн арга хэмжээ авч, зөрчлийг арилгуулах даалгавар өгч ШТС барих ажлыг зогсоосон байна.
URL: