Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийг шүүх хурлыг найм дахь удаа хойшлууллаа

news_101619_1Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшлууллаа. Ийнхүү найм дахь удаа хойшлуулаад буй шүүх хуралдааны шинэ товыг аравдугаар сарын 28-ны 10 цагт товлосон байна.

Өчигдөр буюу есдүгээр сарын 29-ний өдөр зарлагдсан шүүгч П.Ариунболд, Б.Халиун, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй шүүгдэгч М.Гаамаа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан үргэлжилж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх бусад шалтгаан бий болсон” гэж заасны дагуу хойшлууллаа.

Мөн шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга, Л.Данзанноров, Ж.Наранбаяр нарын гаргасан “…шүүгдэгч Л.Нарантуяагийн хөл хугарсан оноштой шүүх хуралдаанд олон өдөр оролцох боломжгүй нөхцөл байдал үүсээд байх тул 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хойш товлож өгнө үү…” гэх хүсэлт болон бусад оролцогчийн хүсэлтийг харгалзан шүүх хуралдааныг ирэх сарын сүүлээр товлосон юм.

Bataar.mn


URL: