Э.Батшугар эдийн засгийг тэлэх үр дүнтэй аргыг “дахин” зөвлөв

shugar

Монголбанкны Дэд ерөнхийлөгч асан Э.Батшугар 2020 оны төсвийн тодотголыг хамгийн өндөр алдагдалтай төсөв болсонд шүүмжлэлтэй хандаж буй аж. Тэрээр Засгийн газраас гаргасан бондыг арилжааны банкууд худалдаж авснаар үүсч буй сөрөг үр дагаварыг тооцож, эдийн засгийг тэлэх үр дүнтэй арга хэмжээг “дахин” зөвлөлөө.

Дахин гэхийн учир нь мэргэжлийн эдийн засагчийн хувьд Э.Батшугар ДНБ 2009 оны хямралаас даруй долоо дахин өндөр үзүүлэлттэй болохыг урьдчилан харж, аль хагас жилийн өмнө буюу хөл хорио эхлээд удаагүй байхад сануулж, урьдчилан сэргийлэх тодорхой арга замуудыг зөвлөж байсан билээ.

Удалгүй түүний хэлсэнчлэн нөхцөл байдал хүндэрч, Засгийн газраас тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн.
Тэгвэл энэ удаад тэрээр дараах арга хэмжээг авч хэрэгжүүлбэл иргэд, ААН-ийг зээлийн дарамтаас хамгаалахаас гадна нийт санхүүгийн системийн тогтвортой байдлыг хадгална гэж үзсэн байна.
1. Хөнгөлөлттэй урт хугацааны зээлийг ААН-үүдэд олгох. Ингэхдээ зээл авахад нь ажлын байрны цомхотгол хийхгүй байхыг сануулах.
2. Мөн “Ковид-19”  цар тахлын хориг арга хэмжээний улмаас орлого нь тасалдсан хувиараа бизнес эрхлэгч иргэдэд тухайн хугацааны орлоготой нь тэнцэхүйц хэмжээний урт хугацааны, хөнгөлөлттэй зээл олгох.
3. “Ковид-19”  цар тахалын нөлөөнөөс болж ажилгүй болсон иргэдэд ажилгүйдлийн тэтгэмж олгох.
Засгийн газар энэ арга хэмжээнүүдэд зарцуулах санхүүжилтийг улсын төсвөөс гаргах хэрэгтэй. Нэн яаралтай биш, шаардлагагүй зардлуудаа танаж, цар тахлын үед эдийн засгаа эрчимжүүлэх нь чухал хэмээн Э.Батшугар зөвлөлөө.
Түүнийг хэний хүү вэ гэдгийг нь чухалчилж харахаас илүү мэдлэг боловсрол, арга туршлага, улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд өгч буй бодитой үнэлэлт дүгнэлт дээр нь анхаарлаа хандуулмаар байна.

 


URL: