ОХУ ахмад настнуудыг гэрээс гарахыг хориглов
ЭМЯ-наас коронавирусын халдварын тархалттай холбоотой ээлжит мэдээллээ өглөө. ХӨСҮТ-ийн Вирус судлалын лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторт нийт 554 сорьцод шинжилгээ хийхэд халдвар илрээгүй. Монгол Улсад батлагдсан 313 тохиолдлоос 303 нь эдгэрсэн. Эмчлүүлж байгаа 10 хүний найм нь хөнгөн, хоёр хүний биеийн байдал хүндэвтэр байна.
Дэлхийд 33 сая хүн халдвар авч, 998 мянган хүн нас баржээ. Тухайлбал, АНУ-д 7.2 сая хүн, Энэтхэгт 5.9 сая хүн, Бразилд 4.7 сая хүн, ОХУ-д 1.1 сая хүн халдвар авч, тархалтаараа тэргүүлж байна. ОХУ-д бямба гаригт 7523 хүн шинээр халдвар авчээ. Тиймээс бизнесийн байгууллагуудын ажилтнуудыг гэрээсээ ажиллахыг, ахмад настнуудыг гэрээсээ гарахгүй байхыг Москва хотын захирагч Сергей Собянин зөвлөлөө.
Харин Япон улсад баасан гаригт 570, өчигдөр 630 тохиолдол бүртгэгдэж нийт 82400 хүн халдвар авчээ. Токио хот тархалт өндөр байгаа бөгөөд өчигдөр 270 хүн халдвар авсан байна. Гэсэн хэдий ч тус улсад удаан хугацаагаар буюу гурван сараас дээш хугацаагаар оршин суух визтэй гадаадын иргэдийг нэвтрүүлэхээ эрх баригчид баасан гаригт зарлалаа. Гадаадын иргэд нэвтрэхээсээ өмнө коронавирусын шинжилгээ өгнө. Японд очоод 14 хоног өөрийгөө тусгаарлах юм байна.
Эх сурвалж: Moscow Times, Japan Today, Worldometer
URL: