“Туяарах салон” эмэгтэйчүүдийн өрөөнд камер байршуулж, иргэдтэй зүй бус харьцжээ

16007589795f69a4c3e942c“Туяарах салон” эмэгтэйчүүдийнхээ өрөөнд камер байрлуулж, иргэдтэй зүйл бусаар харьцсан гэх гомдол мэдээлэл ШӨХТГ-т иржээ. Гомдлын дагуу ШӨХТГ-аас байцаагчид очиж ажилласан шуурхай арга хэмжээ авсан байна. Улмаар “Туяарах салон” нь иргэдээс уучлал гуйж, суурилуулсан камераа авахаар болсон байна.

Мөн хуулийн дагуу ногдох хариуцлага шийтгэврийг бүрэн хүлээхээ мэдэгджээ.

Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Бид цар тахлын гамшиг, давагдашгүй хүчин зүйлийн хүрээнд энэ удаа санууллаа. Дараагийн удаа дахин ийм зөрчил гаргавал хуулийн шаталсан арга хэмжээг авна” гэжээ.

Б.Аз

http://www.zaluucom.mn/read/50ggh473c


URL: