Эдийн засгийн өндөр мэдлэгтэй гэгддэг Э.Батшугар НИТХ-ын сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшинэ
Энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвших гэж байгаа Э.Батшугарыг Эдийн засгийн өндөр мэдлэгтэй залуу гэдэг. Тэрээр хуульч мэргэжилтэй, Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан туршлагатай нэгэн. Гадаадад боловсрол эзэмшиж ирмэгцээ хэд хэдэн томоохон газар уригдаж ажиллан туршлага хуримтлуулж сүүлд Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажилласан.
Түүнчлэн Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр түүнийг томилсон байдаг. Тэрбээр хэд хэдэн газар ажиллаж туршлага хуримтлуулсан тэрбээр сурсан, мэдсэн боловсрол, ажилласан туршлагаа Монгол улсынхаа хөгжилд нэмрэлэхээр энэ удаагийн Орон нутгийн сонгуульд Сонгинохайрхан дүүргээс нэр дэвшиж байгаа аж. Эдийн засагч хүмүүс тооцоо, судалгаатай шийдлүүд боловсруулах, зохистой шийдэл дээр тулгуурлан ажилладаг гэдэг. Гэхдээ чадвартай мэдлэгтэй байж тэр шүү.
Аливаа хөгжил дэвшил, иргэд рүүгээ чиглэсэн бодлого бүгд эдийн засгийн үндсэн дээр суурилсан байдаг гэдэг. Тэгвэл Э.Батшугар энэ л аргачлалаар сурсан мэдснээ хэрэгжүүлэх гэж Сонгинохайхарчуудыг төлөөлөхөөр болжээ. Э.Батшугар Монгол банкны Дэд ерөнхийлөгчөөр байх хугацаандаа эдийн засагт суурилсан хэд хэдэн анхаарал татахаар ярилцлага өгч байв.
Түүнчлэн Монголын толгой банкны Дэд ерөнхийлөгчийн хувьд улсын эдийн засгийн тухайн үеийн нөхцөл байдлын талаар оновчтой шийдлүүдийг хөндөж санал бодлоо илэрхийлж байсан. Иргэд аж, ахуйн нэгжүүдийн орлого, амьжиргааны түвшнийг ч тэр ард түмний дунд орсон юм шиг оновчтой тайлбарлаж сууна лээ.
Боловсрол мэдлэгтэй залуус эх орны баялаг гэдэг дээ. Ийм л залуусын мэдлэг боловсролыг ашигламаар байгаа юм. Гэхдээ одоо цаг өөр болж сонгогчид боловсрол мэдлэгтэй залуу боловсон хүчнийг илүү үзэх болсон нь анзаарагдсан. Юутай ч энэ удаагийн Орон нутгийн сонгуулийн НИТХ-д Сонгинохайрхан дүүргээс Н.Батшугарыг нэр дэвшихээр болж. Сонсох нь ээ, түүнийг иргэдийг төлөөлж чадахуйц эдийн засгийн өндөр мэдлэгтэй, залуу боловсон хүчин хэмээн түүнийг үнэлж байгаа сураг байна лээ.
У.МАНДАХ
URL: