Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжлагдаж байсан хурандаа Ш.Цогбаатар НЦУГ-ын даргаар томилогджээ

16008658565f6b464008cdb

Одоогоос нэг жилийн өмнө УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажиллаж байсан Т.Аюурсайхан Польш Улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй 69 Монгол иргэний нэрийг зарласан. Үүний дотор Гадаад харилцааны яамны дипломатчид төдийгүй жижүүрээс дэд сайд хүртэлх албан тушаалтан, тэдний гэр бүлийн хүмүүс, мөн УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дэд дарга, яамдын хэлтсийн дарга, мэргэжилтэн, аймаг сумын ИТХ-ын дарга нар хүртэл багтсан тухай тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байв.

Мөн жагсаалтын 48, 68 дугаарт Эрүүгийн цагдаагийн газрын офицерүүд багтсан нь олны анхаарлыг татаж байсан юм. Энэ талаар тухайн үеийн ЦЕГ-ын даргаар ажиллаж байсан С.Баатаржаваас тодруулахад “Хоёр цагдаагийн асуудал байгаа” хэмээн хариулж байсан юм.

Тэгвэл уг эрэн сурвалжлах жагсаалтад нэр нь дурдагдсан хурандаа Ш.Цогбаатар нь өдгөө Нийслэлийн цагдаагийн удирдах газрын даргаар томилогдон ажиллаж байна. Түүнийг өнгөрсөн долдугаар сард уг албан тушаалд томилсон бөгөөд долдугаар сарын 31-нд ажлаа хүлээн авсан байна.

Ш.Цогбаатарыг одоогийн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын ойрын хүн гэдэг. Х.Нямбаатарыг СХД-ийн Иргэдийн хурлын даргаар ажиллаж байх үед тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэсгийн даргаар ажиллаж байсан төлөөний хүн нь байсан гэх мэдээлэл байгаа юм.

Юутай ч Польшийн цагдаагийн газарт эрэн сурвалжлагдаж байсан хүн ийнхүү ёсзүйн хариуцлага хүлээх нь битгий хэл өндөр албан тушаалд томилогдоод ажиллаж байна.

http://www.zaluucom.mn/read/51097f58c


URL: