Тамхи татаад мөнгө авсан Жон ду
Шарлотт хотын иргэн Жон Доу Каролина маш ховор, үнэтэй навчин тамхи худалдан аваад түүнийгээ галын аюулгүй байдлаас хамгаалж даатгуулсан аж. Нэг сарын дараа бүх тамхиа татаж дуусгасныхаа дараа Жон даатгалын компанийг шүүхэд өгчээ. Тэрээр мэдүүлэгдээ жижиг галд тамхиа шатаачихлаа гэсэн байна. Даатгалын компани нөхөн төлбөр төлөхөөс татгалзсан ч шүүхийн шийдвэрийг зарлахад шүүгч нэхэмжлэлийг байж боломгүй зүйл гэж хүлээн зөвшөөрсөн ч , Жон үнэхээр галын даатгалтай байсныг баталсан ба Жоны нэхэмжлэхийг хүлээн авч барааны төлбөрийг барагдуулах ёстой гэж үзсэн байна.
Компанийн нэр хүнд, даатгуулагчдын итгэлийг алдахгүйн тулд даатгалын компани шүүхийн шийдвэрийг зөвшөөрч Жон Доуд 15 мянга доллар төлжээ. /Тамхи татсаных нь төлөө шүү/
Гэтэл Жон Доуг нөхөн төлбөр авсны дараа 24 цагийн дотор галдан шатаасан хэргээр баривчилжээ. Даатгалын компани мань эрийг анх шүүхэд өгсөн өөрийн нэхэмжлэл, мэдүүлгийг түүний эсрэг ашигласан байна.
Шүүх түүнийг даатгуулсан эд хөрөнгөө санаатайгаар шатаасан гэм буруутайд тооцож, 24 сарын хорих ял, 24 долларын торгууль ногдуулжээ
URL: