ХНХ-ын сайд А.Ариунзаяагийн “Хууль бус” томилгоо хэрээс хэтэрлээ
Төрсөн өдрийн мэндчилгээн дээр төрийн тамгыг дарж, энэ үйлдлээ зөвтгөж суусан ХНХ-ийн сайд А.Ариунзаяа ажлаа аваад дөнгөж хоёр сар гаруйн хугацааг үдэж буй. Тэгсэн хэрнээ харьяа агентлаг, газрууддаа халаа сэлгээ хийж төрийн албыг утгаар нь самарч буй тухайг ажилчид нь шивэр авир хийж байна.
Тодруулбал, тэрбээр хэзээ мөдгүй дэнжигнэх суудал дээр суусан хэрнээ мөнхийн суудал юм шиг аашилж төрийн албаны залгамж халааг үнэгүйдүүлж өөрийн хүмүүсээ томилж эхэлсэн байна. Юутай ч сайд хатагтайд төрийн албаны хууль үйлчлэхгүй гэдгийг түүний хийсэн доорх томилгоо гэрчлэх биз.
Тэрбээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний Ерөнхий газрын дэд даргын албан тушаалд Л.Дашдэмбэрэл гэдэг залууг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Тэр нөхөр дэд даргыг орлох ажлаа аваад долоо ч хоноогүй байхад нь мань сайд Л.Дашдэмбэрэлийг бүр Ерөнхий газрын даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгчээр дахин томилсон байна.
Уг нь Төрийн албаны тухай хуульд аливаа албан тушаалтныг түр орлон гүйцэтгэгчээр томилсон бол тухайн хүнийг дахин өөр албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр томилох заалт байдаггүй. Гэтэл төрийн албаны хууль дүрмийг уландаа гишгэж умартсан А.Ариунзаяа сайд ямар ашиг сонирхлын үүднээс хуулийг уландаа гишгэж ёс зүйгүй аашилж байна гэдэг нь анхаарал татаж байна. Бид маргааш А.Ариунзаяа сайдын хууль бус томилгоо цааш хэрхэн үргэлжилж буйг мэдээлэх болно.
Эх сурвалж: http://erennews.mn/article/38575?fbclid=IwAR2km26_9fZITjndx_Sg6qBUeJYrdo7kRVvm9xoRNtN1JpAPTNBrCG3U6Og
URL: