15-хан настай охин санаатайгаар галт тэрэгний урдуур орсон байж болзошгүй
Дөнгөж өчигдөрхөн бид хүчирхийлэлд өртөн нас барсан 9 настай охины тухай халаглаж байв. Гэтэл 2020.09.21-ний өдөр Улаанбаатар хотод галт тэргэнд хүн мөргүүлж, хүнд гэмтсэн хэрэг гарчээ. Хохирогч нь 15 настай охин. Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр “Дүнжингарав” худалдааны төвийн хойд хэсэгт энэ хэрэг гарсан. Хөөрхий охин хүнд гэмтэл авч ГССҮТ-д хүргэгдээд байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч санаатайгаар галт тэрэгний өмнүүр орсон байж болзошгүй. Учир нь галт тэрэгний замын ойролцоо сууж байгаад, ойртон ирэх үед гэнэт босч зам руу орсон гэнэ. Ослын газарт явган хүний гарц, гарам байхгүй учраас хардах үндэслэл гарчээ.
URL: