“НОК хандивын мөнгөөр зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр худалдан авалт хийсэн”

  16007616295f69af1d351a1 “Захиргааны шинэ санаачилга ТББ”-аас Нийслэлийн онцгой комисст цугласан мөнгийг юунд хэрхэн зарцуулсан талаарх мониторингийн төслийг эхлүүлсэн. Улмаар мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр цугларсан хандив, түүний зарцуулалтад хийсэн мониторингийн дүнг өнөөдөр танилцуулав.

Нийслэлийн онцгой байдлын комиссын дансанд 2020 оны гуравдугаар сарын 5-аас дөрөвдүгээр сарын 1-ны хооронд нийт 337 байгууллагаас 227.2 сая төгрөгийн хандив цугларсан байна. Энэхүү хандив өгсөн байгууллагуудыг ангилж үзвэл,

  • төрийн өмчит 16 сургууль,
  • 49 хувийн сургууль,
  • 169 улсын цэцэрлэг,
  • 98 нь хувийн хөрөнгө оруулалттай цэцэрлэг байжээ.

Мөн эдгээр байгууллагуудын хандивын дүнг хувиар авч үзвэл,

  • хувийн цэцэрлэг 30 хувь буюу 68 сая төгрөг,
  • улсын цэцэрлэг 29 хувь буюу 113 сая төгрөг,
  • улсын сургууль 14 хувь буюу 31,7 сая төгрөг,
  • хувийн сургууль 5 хувь буюу 11.3 сая төгрөгийг тус тус хандивласан байна.

    “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв “Гагцхүү яагаад төрийн болон төрийн бус сургууль цэцэрлэгүүд хандив өгөхөд идэвхийлэн оролцсон нь сонирхол татсан. Бид холбогдох эх сурвалжуудаас нь уг асуудлаар Нийслэлийн Онцгой байдлын газрын Санхүү үйлчилгээний албаны дарга, дэд хурандаа Д.Урантулгаас тодруулахад “Албан даалгавраар авсан болов уу” гэх хариултыг өгсөн. Хандивын үйл ажиллагаа нь мөн чанартаа иргэдийг өөрсдийн сайн дурын үндсэн дээр, тухайн байгууллагын хурлын протоколоор баталгаажих ёстой ч нийслэлийн төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн байгууллагад ажиллагсадын цалингаас шууд татах байдлаар авсан байх магадлалтай байна.

Мөн тэрбээр “Зарцуулсан мөнгөнүүдэд дүн шинжилгээ хийхэд хэд хэдэн асуудал байжээ. Үүнд,

  • Нэг удаагийн амны хаалтын нэгжийн үнийг 700 төгрөгөөр тооцон худалдан авсан байсан. Энэ нь зах зээлийн үнээс 2-3 дахин өндөр үнээр тооцсон бөгөөд худалдан авалтын мэдээлэл ил тод биш байсан.
  • Мөн N95 амны хаалтын нэгжийн үнийг 6,500 төгрөгөөр тооцсон байсан нь зах зээлийн үнээс хоёр дахин өндөр үнэ юм.
  • Зайнаас халуун хэмжигчийн нэгжийн үнэ 200,000 төгрөг гэж тооцсон бас зах зээлийн үнэнээс өндөр байгаа ажиглагдсан.

Ингэж өндөр үнээр худалдан авалт хийж байгаа нь өөрөө асуудал” гэлээ.

http://www.zaluucom.mn/read/50h2cc3ec


URL:

Tags: