Ниргэсэний хойно хашгирдаг Муухай монгол зан
9 настай бяцхан охины амь насаа алдсан хэрэг нийгэмд дахиад л нэг дуулианы тоог нэгээр нэмлээ. Хүүхэд хамгааллын асуудлаа эргэн харж зөв бодлого хэрэгжүүлэхгүй л бол ийм харгис хэрцгий хэргүүд гарсаар л байх болно.
Хүүхэд хамгаална гэхээр зодуулж, нүдүүлж, хүчиндүүлж, хүчирхийлүүлсэний дараа л сүр бадруулж хамгаалах байранд аваачихыг хэлдэггүй юм л даа.
Өнөөдрийн монголын хүүхэд хамгааллын хууль,
хүүхэд хамгаалах бодлого бол хамгаалах байрны түвшинд л байгаа. Уг нь хүүхдийн хамгийн аюулгүй төрж, өсөх орчин бол ГЭР нь байтал одоо хамгийн АЮУЛтай орчин болж хувирсан.
Хүүхдийг танихгүй хүмүүс зодож, нүдээд хүчиндээд байгаа асуудал бараг байхгүй.
Харин аав, ээж, хойд эцэг, ах дүү нь л зодож, хүчирхийлж, амь насанд нь халдаж байна.
Тэгэхээр тэр аюултай орчин болсон ГЭР
АЮУЛ заналхийлэл хийж байгаа аав, ээж, гэр бүлрүү л чиглэсэн бодлогуудыг хийж хэрэгжүүлмээр санагддаг.
Хүн бүр математикч болдоггүй
Харин хүн бүр аав, ээж болдог
Батнасангийн Оюунгэрэл
URL: