Хэнд ч бүү НАЙД
Таны хүүхдийг хэн ч хамгаалахгүй, гэтэл та өнөөдөр хэнд найдаад Like Share хийгээд суугаа юм бэ ? Таны хүүхдийн найзыг живүүлээд алчихлаа, зодоод хөнөөчихлөө, заазуурдаж яргаллаа, гэдсийг нь цувтал гөвлөө үхлээ …
ЭНЭБОЛЧИНИЙБУРУУ! Одоо энэ тэмцэл төр засаг биш, хууль цааз биш ГӨЛИЙСӨН ХУЛГАЙЧ чиний эсрэг байх болно ! Чи тэр хүүхдийг шөнө болгон орилуулсаар байтал нэг удаа 108, 102 ядаж 107 дуудчих нь яасан юм. Яасан хулчгар юм бэ ? ХӨРШГҮЙ ХҮЧИРХИЙЛЭЛ ГЭЖ ҮГҮЙ !
Амиа алдсан 9 настай охин тархины саажилттай хөгжлийн бэрхшээлтэй охин байж ээ. Тэгээд зугтааж чадахгүй яргалуулсаар тэнгэр болж. Өнгөрсөн 6 сард газар савуулан хэд хэдэн хавиргаа хугалуулж амь гарчих гэж тэмцсээр байж. Амьдарчих юмсан гэсэн бяцхан охины амьдралын тэр сүүлчийн хэдэн мөчийг төсөөлөөд үз … Энэ бол чиний буруу, бас миний буруу. Чи цаазын ял гэр орилсноос өөр, ээжийг буруутгаснаас өөр, хуруугаараа өнгөцхсөн коммент бичсэнээс өөр хүчирхийллийн эсрэг юу хийсэн юм бэ ?
Энэ бүхнийг ЧИ л өөрчилнө өөр хэн ч биш ! Чи хэнд ч бүү найд. Зөвхөн чи, чамтай адилхан 100.000 Монгол хүн нэгдэж чадах аваас хүчирхийллийг бид устгаж чадна. Энд ямар ч хууль журам, цаазын ял, хүчтэй удирдагч хэрэггүй ! Зөвхөн чи энэ бүхэнд цэг тавих болно. Монголд 10000 хүн дунд нэг цагдаа бий, чи хэрвээ сэрэх аваас 1 хүүхдэд 10000 цагдаа байж болно. Чи новшын царайлж хүн шүүмжилж суухаасаа өмнө сайн бод ! Инээдмийн бичлэг үзэж гэгээлэг байхыг хичээхээсээ өмнө ч сайн бод … Чамд Like Share ч хэрэггүй харин чиний оролцоо чухал ! #хэндчбүүнайд
Ч.Ганжавхлан
Лантуун дохио ТББ
URL: