Есөн настай охин хүчирхийлэлд өртөн нас барлаа

13840

2020.09.20-ны шөнө есөн настай охин дух, зүүн хацар шархтай, баруун талын 4-5 хавирга хугарч бороолсон, 12 хуруу гэдэс няцарсан, бүдүүн гэдэсний чацархай урагдсан байдалтай нас баржээ. Баянзүрх дүүргийн 23 дугаар хороонд үйлдэгдсэн энэхүү гэмт хэрэг сэтгэл шимшрэм. Хойд эцэгтээ удаа дараа зодуулдаг, хүчирхийлэл дунд амьдарч байсан охины амийг хэн нэхэх вэ? Тэр бяцхан зүрх ямар зовлонг нуруундаа үүрч явсан бол. Охин удаа дараалан зодуулж байхад хөрш айлууд мэддэг л байж. Хойд эцэг гэх 36 настай Б согтуурхсан байдалтай амьдардаг тухай хэвлэлийн мэдээ бий.

Талийгаач охин ээж, хойд аав, 12 настай эгч, 2 настай эрэгтэй дүүтэйгээ ам бүл тавуулаа амьдардаг нөхцөл байдал тогтоогдсон. Ээж нь давхар биетэй байжээ. Гэхдээ тухайн гэр бүлийн хувьд цагдаагийн байгууллагад ямар нэгэн байдлаар “гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн”, “нөхөр согтуу орж ирээд байна” гэсэн дуудлага мэдээллийг огт өгч байгаагүй гэнэ.


URL: