“Хишиг Арвин Өргөө Индустриал” ХХК-ийн захиралд 1 жилийн тэнсэн харгалзах ял өгчээ

16004109335f645535a5c48

ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын мэргэжилтэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дуу хоолой болсон Б.Болороо бүсгүйн нөхөр Б лифтний хонгилд унаж, нас барсан хэрэг өнгөрсөн оны зургадугаар сард гарсан.

Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцсэн байна. Улмаар Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас “Хишиг Арвин Өргөө Индустриал” ХХК-ийн Ерөнхий захирал Б.Хишигдоржид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан /хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/ гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Хишигдоржийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр Б.Хишигдоржийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг талууд хоорондоо харилцан тохиролцсоныг шүүхээс хангаж шийдвэрлэсэн байна.


URL: