Тусгаарлалтад байсан 14 иргэн хоолны хордлого авсан нь батлагджээ
Сидней-Сэбү-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор наймдугаар сарын 29-нд ирсэн 180 иргэнээс 13 том хүн, нэг хүүхэд хоолны хордлого авч, ХӨСҮТ-д хүргэгдсэн талаар өмнө мэдээлж байсан билээ. “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байх хугацаандаа хоолны хордогод орсон гэх эдгээр хүмүүсийн шинжилгээний хариу гарсан байна. Шинжилгээгээр хоолны хордлого болсон нь батлагджээ.
НМХГ-аас энэ талаар өмнө нь мэдээлэл өгсөн. Тус газрын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Энэ сарын 14-нд “Dream” зочид буудалд тусгаарлагдаж байсан 15 хүнд хоолны хордлогын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Өнөөдрийн байдлаар хоол хүнсний дээжээс авсан лабораторийн сорьцын хариу гараагүй байна. Хоолны хордлого гарсан зочид буудлын хоол хүнсийг татан авч, үйл ажиллагааг нь түр хугацаанд зогсоосон” гэсэн юм.
URL: