Францын ЭСЯ-ны жолооч хүн мөргөн осол гаргажээ
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт байрлах Гадаад харилцааны яамны хойд замд энэ сарын 16-ны өдөр 18 цагийн орчим дипломат дугаартай автомашины жолооч явган зорчигчийг мөргөжээ.
Тодруулбал, Монгол Улс дахь Францын Элчин сайдын яамны жолооч 44 настай, Францын иргэн М уг ослыг гаргасан байна. Тодруулбал, “Мицүбиши пажеро” маркийн машин жолоодож явсан тэрбээр иргэн явган зорчигч 32 настай иргэн У-г мөргөж, гэмтээсэн аж. Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны мөрдөгч нар шалгаж буй. Осолд өртсөн зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарч байжээ.
Тиймээс хуульд зааснаар зорчигч гарцгүй газраар зам хөндлөн гарсан нь хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл болж магадгүй аж.
Эх сурвалж: Dorgio.mn
http://dorgio.mn/p/122188
URL: