STEPPE GOLD: “Алтан цагаан овоо”, “Уудам хөндий” төслийн хайгуул үргэлжилж байна
Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Steppe Gold” компани “Алтан цагаан овоо”, “Уудам хөндий” төслийн хайгуулын өрөмдлөгийн явцаасаа мэдээллээ.
Тус компани одоогоор “Алтан цагаан овоо” ордын талбайд 24 цагийн ажиллагаатай алмазан гурван өрөмдлөгийн цооног ажиллуулж байгаа юм. Энэхүү ордын тогтоосон нөөцийн хэмжээг шинэчлэх, “мөнгө” илэрцийн нөөцийг 2020 он дуусахаас өмнө тогтоох зорилготой. 2020 он гарснаас хойш “Steppe Gold” компани нийт 9482 метрийн 22 алмазан өрөмдлөг хийсэн байна. Үүний хажуугаар “Алтан цагаан овоо” ордын өргөтгөлийн ТЭЗҮ-ийг боловсруулахаар идэвхтэй ажиллаж байгаагаа “Steppe Gold” мэдээллээ. Энэхүү орд нь Дорнод аймгийн Цагаан овоо сумын нутагт оршдог юм.
“Steppe Gold”-ийн хувьцааны ханш Торонтогийн Хөрөнгийн биржид мягмар гарагт 1.53 хувиар буурч, 2.58 канад доллар болжээ.
Т.Элиса | @elisa_elisat
Холбоо барих: elisa.t@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com
URL: