ИХ ХААНТАЙ ЗҮЙ БУС ХАРЬЦСАН БҮХЭН АЛЬ МУУГАА ҮЗЭЖ ТӨГСДӨГ

119369562_2739131519692479_551861390865412350_n (1)
Чингис хааны булшийг олно гэж сүгсэлзсэн Гурван Гол экспедицийн япон, монгол нийлсэн хэдэн хүн Бурхан Халдун руу дөхөж очоод, могойд хатгуулж, үхэнгээ алдаад буцсан.
УБ руу буцах замдаа толь шиг талд давхиж яваад нэг машин нь хөрвөөж, дөрвөн дугуй нь дээшээ харж, ахалж явсан 2 япон, дагалдаж, жолоо барьж явсан 2 монгол газар дээрээ нас барсан гэдэг.
Соргодогийн Жаргалсайхан гэж нөхөр их хаан, хатдын манлай Бөртэ үжин хоёрыг сексийн гаж донтнууд байсан мэтээр элдвээр гутаасан зохиол бичээд, цагаасаа эрт чадарсан.
Анод банкны захирал Даваа гэж нөхөр бас их хааны онгоныг Бурхан Халдун хайрханы оройгоос оллоо гэж Бадамсамбуутай нийлж, донгосч байгаад, банкаа, хамаг байдгаа Баярт дээрэмдүүлж, шоронд орж, аль муугаа үзсэн.
Их хааны хойд дүрээр өөрийгөө өргөмжлүүлж, өвчигнөж байж Батхүү гэж нөхөр төрийн ордонд, идэрхэн насандаа зуурдаар амиа алдав.
Оросын кино найруулагч Бодров гэгч этгээд “Монгол” кино хийхдээ их хааныг маань гутаасан тул хайртай хvмvvcээсээ хагацаж, хийсэн кино нь орлого олж чадаагvй, дахин нэг Чингис хаан кино хийж залруулж байж ганц хvvгийнхээ амийг аварч vлдсэн ч кино нь бас л амжилт олоогvй гэдэг.
Өмнөд Калифорнид байдаг,
Сан Диегогийн Их сургуулийн профессор, хятад гаралтай Алберт Лин гэгч залуу Монголд ирж, Баабартай уулзаж баахан зөвлөгөө аваад, мөн л их хааны онгоныг олно гэж яваад, уулнаас унаж үхэнгээ алдаад, хөлөө тайруулж, тахир татуу нэгэн болоод дууссан.
Ухуань хотын хужаа оюутнууд их хааны дүрийг бай болгон харваж, байгаад бүхэл бүтэн муждаа гай дуудаж, аймшигт газар хөдлөлт, үер болсон.
Сая тэнд Корона гараад, Хятадыг битгий хэл дэлхийг сүйд хийж байгаа нь ч бас л учиртай!
Их хааны өлгий нутаг
Монгол бараг ганцаараа торойгоод үлдсэн байгаа.
Та нар анзаарч байна уу?!
Энэ нэг юм хэлээд байна аа даа?!
Үйл чинь ирээд, үхэх чинь дутаагүй л бол их хааныг маань элдвээр оролдох эрээгүй санаархлаа орхисон чинь дээр шүү!
Өөрөөр чинь тогтохгүй, үр удмын чинь алс ирээдүйд айхавтар цөвтэй юм болохвий!
Аюутугай!
Биширтүгэй!
Түгээтүгэй!
Л.Мөнхтөр
Лос Анжелес
2020/06/06

URL: