ХНХ-ын сайдын тамга төрсөн өдрийн мэндчилгээнд заларч олныг бухимдуулав
УИХ-ын 2020 оны сонгуулийн дараа бүрдсэн шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд багтсан П.Жасрайгийн зээ охин А.Ариунзаяа цахим орчны ээлжит шуугиан эзэн болов. Тэрбээр Үндэсний статистикийн хорооны даргын албан тушаалаас ХНХ-ын сайдаар томилогдсон.
Албаа хүлээж аваад хэдхэн сарын нүүр үзэж тэрбээр Төрийн яамны тамгыг гарын үсгийн хамтаар төрсөн өдрийн мэндчилгээнд дарсан нь олны дургүйцэлтэй тулгараад байна. Учир нь албаны тамга бол албан ажлын хэрэгцээнд ашиглах тэмдэг. Харин төрийн тамга бол улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг бөгөөд олон улсын гэрээ, хэлэлцээр зэрэг төрийн эрх барих дээд байгууллагаас гаргасан хууль цаазын дээд хүчин төгөлдөр актыг батламжлахад хэрэглэдэг тэмдэг юм.
Гэтэл А.Ариунзаяа сайд төрсөн өдрийн мэндчилгээнд дарж суугаа нь хэтэрхий хувийн хэрэгцээ болгон харуулсан үйлдэл хэмээн олон нийт дургүйцэн хүлээж авч байна.
Энэ талаар шинэхэн сайд хариултаа өгсөн бөгөөд дахин тамга дарахгүй л гэсэн шүү.
Dorgio.mn
URL: