Ард иргэд эсэргүүцэж, эх баригчид маш нууц айлчлуулав

13752

Үзэл санаа нэгт нөхөдтэйгээ хоёр өдөр Ван И-гийн айлчлалыг эсэргүүцлээ. Үүнээс эвгүйцэн Ван И Монгол төрийн голомтонд ойртсонгүй. Хаана ч юм бүгж байгаад явлаа. Европын 5 орноор айлчлахдаа бараг хөөгдөөд ирсэн. БНХАУ-ын нэр хүнд унаж, Ван И гишгэх газаргүй болжээ. Азийн айлчлалаа Монголоос эхлүүлтэл, ийнхүү бүгэхэд хүрлээ. Бусад улсад төрийн томчууд нь Ван И-д шүүмжлэл хэлж, ард иргэд нь амар тайван суусан бол, манайд ард иргэд нийтээр дургүйцэж, төрийн томчууд нь дольдгонон үхэх дөхөж онигоо боллоо. Ван И-г ямар ч сэтгүүлчид харуулсангүй. Энэ маш нууц айлчлалын хөшигний цаана юу байв аа? Юуг ингэтлээ нуув? Ямар ч бузар булай юм гарч болно. Арай БНХАУ-д нэгднэ гэж солиороогүй байгаа даа, төрд гарсан чөтгөр шулмууд маань.

Ч.Мөнхбаяр


URL: