Өвөр Монголоос -Монгол хүнээс ирсэн захидал
Өвөр Монгол нэгэн хүнээс Монгол хүнд ирсэн захидалыг нэмэлт хачиргүйгээр хүргэж байна.
“Сайн байна уу? Таны үг, бидний эсэргүүцлийг илт гуйвуулж эхэллээ. Өвөр монголд олон жил болсон хятад багш нарын хятадын боловсролын яамны хяналт доор найруулж бичсан, зөвхөн хүнд үгийг нь монголоор орчуулж хажууд нь хадсан тийм хятад хэл бичиг хэрглээд хятадуутайгаа ойлголцоод болоод ирсэн.
Одоо тэгсэн хятад хэл бичгээ Хэл бичиг гэж өөрчлөөд хятад хүүхдүүдийн сурдаг хятад хэлийг заах гэхээр дөнгөж А үсэг заалгаж буй монгол хүүхдүүд яаж хүлээж авч чадах билээ. Дээр нь тэр Түүх, Улс төр хоёр хичээл угаасаа Хятадыг нь тэр чигээр нь орчуулсан юм. Энийг хүртэл Хятадаар оруулах гэж улайрч буйн цаад санаа тодорхой байгаа биз.
2000 оны эхээр хөдөөний сургуулиудыг хасаж, бага сургуулиудыг сумын төвд, дунд сургуулиудыг бүгд хотод шилжүүлээд бидний хүүхдүүдийн эх хэлний чадвар эрс муудсан билээ. Яагаад гэвэл сумын төв, хотоор хятад хүн олон бүх зүйлийг тэд гартаа авсан.
Бид хүүхдүүдээ яаж монгол хэлээр цэвэрхэн яриулах бэ гээд санаа зовох зуур бүдэрсэн дээр нударгадлаа. Та хэвлэлийн хурал хийгээсэй. Танд баярлалаа. Өвөр монголчууд ачийг тань үүрд мартахгүй.” гэжээ.
URL: