Гурван ч шатны шүүхийн шийдвэрээр Г.Батбаяр дахин өмгөөлөл хийх эрхгүй боллоо

maxresdefault-2-1140x570Эх сурвалж: Хар дэвтэр

-ШУДАРГА ҮНЭН ҮРГЭЛЖ ЯЛДАГ-

Г.Батбаяр гэх энэ хүн өнөөдрөөс ӨМГӨӨЛӨГЧ гэх эрхэм алдрыг зүүх эрхгүй болж байна. Тэрээр энэхүү эрхэм нэр алдрыг ашиглан иргэдэд, аж ахуйн нэгжүүдэд шударга бусаар хандаж, хохирол учруулж, ёс зүйн хувьд маш ноцтой алдаа дутагдал гаргасан хэдий ч хариуцлага хүлээлгүй тойрч, зугтсаар байв.

Хэн ч бай, хуульт ёсны өмнө эрх тэгшээр хариуцлага хүлээх ёстой. Тэр тусмаа ёс зүйн зөрчилтэй, өмгөөлөгч хүнд байх наад захын харимзгүй Г.Батбаяр нарт хариуцлагын тогтолцоо үйлчлэлгүй хэтэрхий удсанаас болж олон хүн хохирсон байдаг юм.

Монголын хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо Г.Батбаярт холбогдох ёс зүйн асуудлыг 2019 оны дөрөвдүгээр сары5-ны өдөр анх хэлэлцэж, түүнийг ёс зүйн хувь алдаа дутагдалтай хүн гэдгийг нь хүлээн зөвшөөрч, 2019 оны 12 дугаар сарын 16-нд өмгөөлөгчийн эрхийг нь хассан байдаг.

Гэвч Г.Батбаяр давж заалдан маргалдсаар өчигдөр Улсын Дээд шүүх өмнөх шатны шүүхүүдийн шийдвэрийг хэвээр үлдээснээр Г.Батбаяр нь ӨМГӨӨЛӨГЧ гэх эрхэм алдрыг зүүх эрхгүй болж байгаа юм. Өөрөө бол “Би яагаачгүй, би гэм буруугүй” гэж хэвлэлд олон удаа тайлбарласан байна лээ. Гэвч түүнд холбогдох эдгээр баримтууд түүнийг ёс зүйн хувьд томоохон асуудалтай нэгэн гэдгийг баталсаар байна.

  • БАРИМТ. Тэрээр сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн 29 дүгээр тусгай сургуулийн хүүхдүүдийн эсрэг өмгөөллийн үйлчилгээ үзүүлэв. Тодруулбал, хүүхдүүд багш нарынхаа хүчирхийлэлд өртдөг тухай анх хэвлэлд мэдэгдмэгц багш нар нь Г.Батбаярыг өмгөөлөгчөөр хөлслөн авч, “НААД ХҮҮХДҮҮД ЧИНЬ БЭЛЭГ ӨГСӨН ЯВДЛЫГ БЭЛГИЙН ДАРАМТ ГЭЖ ЯРИАД БАЙНА” гэгчлэнгээр доромжилж, басамжилж байсныг тодхон санаж байна. Энэ тэгээд ёс зүйтэй үйлдэл гэж үү?
  • БАРИМТ. Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд туслах зорилгоор нэгдсэн яруу найрагч Б.Галсансүхийн эсрэг гомдол гаргаж 50 сая төгрөг нэхэмжилсэн байдаг. Ажил албан тушаалаа ашиглаж бусдыг дарамтлах үйлдэл үзүүлж байгаа нь ёс зүй мөн үү?
  • БАРИМТ. Нүүдэл хийж буй айлын иргэдэд аашилж, улмаар олны нүдэн дээр зодоод цохион хийж байгаа нь дүрс бичлэгээр батлагддаг. Хэд хэдэн бичлэг байдаг бөгөөд эдгээр бичлэгүүд дээр ёс бус үг хэллэг ашиглан эсрэг талыг буулгаж авахаар дайрч давшилж байгаа нь тодоос тод бичигдэн үлдсэн байдаг.
  • БАРИМТ. Нэгэн уран бүтээлч залууг бага насны хүүхдийг хүчирхийлж, тамлан зовоодог байсан гэх агуулгатай мэдээллийг өөрийн хамаарал бүхий сайтаар эхэлж цацаад, дараа нь тухайн хэрэгт өмгөөлөгчөөр ажилласан мэдээлэл бий. Уран бүтээлч залуу “Улаан бал” нэвтрүүлгээр орох үеэр энэ тухай ярьсан байдаг. Олныг айдаст автуулам мэдээллийг өөрсдөө эхэлж нийтэд цацаж, дараа нь өмгөөлөгчөөр ажиллах нэрээр нэр хүнд олж авах нь тэгээд ёс зүй мөн үү. Гол нь ийм зүйл огт болоогүй байхад шүү дээ.
  • БАРИМТ. Нэр бүхий компанийн өмгөөлөгчөөр ажиллаж байхдаа эсрэг талд нь мэдээллийг нь худалдаж, асар их ашиг олсон бөгөөд тэр жилдээ тэрбумтан өмгөөлөгч гэж өөрийгөө зарлаж, мөн нийслэлийн шилдэг татвар төлөгчөөр хүртэл шалгарч, “оодорч” байв. Бодоод үз л дээ. Түүнд итгэж мэдээллээ өгсөн үйлчлүүлэгчийнхээ мэдээллийг эсрэг талд нь худалдчихаад олсон орлогоороо өөрийгөө сурталчилж, бүр сонгуульд хүртэл нэр дэвшээд авсан гээд бод доо…
  • БАРИМТ. АТГ-т шалгагдаж байсан үйлчлүүлэгчээ бусдад авлига өгөхийг шаардаж, өгсөн авлигын мөнгийг нь өөрөө завшсан байдаг. Үнэхээр ноцтой асуудал. Гэвч энэ хэрэг шалгагдах явцдаа хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтгаанаар хэрэгсэхгүй болж байв.
  • БАРИМТ. Хотын дарга асан С.Амарсайханыг гүтгэн доромжлох үйл ажиллагааг сэтгүүлч Б.Даваа, АНУ-д оршин суугч Ц.Батмөнх нарын хүмүүстэй хамтран зохион байгуулсан нь шалгалтаар тогтоогдсон. Мөн одоо ч энэ асуудлаар хуулийн байгууллага шалгаж байгаа тухай хотын дарга асан С.Амарсайхан хэд хэдэн удаагийн мэдээлэлдээ дурьдсан байдаг.
  • БАРИМТ. Олон нийтийн газар эмэгтэй хүнийг зодож танхайрч буй бичлэг цахим хуудсаар цацагдсан. Харин Г.Батбаяр өөрөө энэ асуудалд “Гудамжинд маргасан нь зөрчил биш байна гэдгийг тогтоосон. Г.Батбар нь өөрөө хохирогч байсан байна. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа орчин биш байна. Ахуйн нөхцөл байна гэж шийдвэрлэсэн” гэж тайлбарладаг.

         Өөрөөр хэлбэл гудамжинд хүн зодоод зогсож байвал зөрчил биш. Мөн зодсон хүн нь өөрөө хохирогч болдог, тэгээд ч ахуйн нөхцлийн асуудал гээд хэрэгсэхгүй болдог гэж тайлбарлаад байгаа хүн л дээ. Гэвч бичлэгийг үзэхэд тийм зүйл харагдахгүй л байгаа юм даа…

  • БАРИМТ. Гэр бүлийн хувьд тун тогтворгүй харилцаатай. Нэг сэтгүүлч бүсгүйтэй нэр холбогддог бөгөөд энэ харилцааг нь Г.Батбаярын эхнэр анх хэвлэлд дэлгэн тавьсан байдаг. Сэтгүүлч бүсгүй ломбардад тавьсан эд зүйлийг авах гэж очоод маргаан үүсгэж, улмаар бас л зодолдсон байдаг бөгөөд энэ шүүх хурлын тэмдэглэлээр нотлогддог.
  • БАРИМТ. Х.Тэмүүжин Хууль зүйн сайдаар ажиллаж байхдаа насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орсон гэх асуудлыг Г.Батбаяр өмгөөлж, насанд хүрээгүй хамтрагчийг нь хар тамхичин болгон хувиргаж байсан. УИХ-ын гишүүн Г-д хүчиндүүлсэн бүсгүйг өөрөө дур тавьсан бол хүчингийн хэрэг биш ээ гэж мэдэгдэж байсан. Б.Хурц нар нь бусдыг эрүүдэн шүүгээгүй цагаадах ёстой гэж мэдэгдэж явсан … гэх мэтээр түүнийг ёс зүйн байдлыг илэрхийлэх баримтууд даанч олон юм.

Гэвч тэрээр “Миний ёс зүйн хэм хэмжээ хэвийн түвшинд байгаа” гэж мэлзсээр л явсан. Харин гурван ч шатны шүүх түүний ёс зүйг өмгөөлөгч хийхэд тохирохгүй гэж үзэн ийнхүү ӨМГӨӨЛӨГЧ хийх эрхийг нь хаслаа. Энэ бол шударга үнэн үргэлж ялдаг гэдгийн тод илэрхийлэл юм.

Хар дэвтэр

 

http://undesten.mn/118077.html


URL: