Түр ирсэн иргэдийн Монголд байх хугацааг сунгалаа

16001476675f6050d34379b

Засгийн газрын 2020 оны есдүгээр сарын 14-ний өдрийн ээлжит бус хуралдаанаар Өндөржүүлсэн бэлэн байдлыг ирэх аравдугаар сарын 31 дуустал сунгах болсонтой холбогдуулан богино хугацааны визээр ирсэн болон оршин суух зөвшөөрөлдөө хасалт хийлгэсэн түр ирэгч гадаадын иргэдийн Монгол Улсад байх хугацааг аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар боллоо.

Сунгалт хийлгэхээр ирэхдээ 3.5 x 4.5 харьцаатай цээж зураг, түр оршин суугаа хорооноос хаягийн тодорхойлолт (Хорооны Засаг даргын тодорхойлолт) авч ирж, маягт, анкет бөглөх үүрэгтэй аж.

Эх сурвалж: Гадаадын иргэн, харьяатын газар


URL: