Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал үргэлжилж байна

 16001500645f605a300478fТүр завсарлаад байсан Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын шүүх хурал үргэлжиллээ. Тэрбээр шүүх хуралд Ж.Эрдэнэбат хорих ангиас онлайнаар оролцож байгаа юм.

Түүнийг улс төрд нөлөө бүхий этгээд өөртөө болон бусдад давуу байдал бий болгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ оны долдугаар сард  нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилээр хасаж, зургаан жил хорих ял оногдуулсан билээ.

Харин анхан шатны шүүхийн шийдвэрийг тэрбээр эсэргүүцэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Уг гомдлыг одоо хэлэлцэж байгаа юм.


URL: