Х.Баттулга: Монгол Улсын харьяат болох хүсэлтэй ӨМӨЗО-ны 25 иргэний 9-ийнх нь өргөдлийг шийдвэрлэсэн
Ерөнхийлөгч Х.Баттулга Дорнод аймагт ажиллаж, тус аймгийн иргэдтэй уулзжээ. Энэ үеэр иргэн Ц.Түмэн “Өвөр монголын хэдэн иргэнийг Монгол Улсын харьяат болгосныг тодруулжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Батулга хариулахдаа “Одоогийн байдлаар надад ӨМӨЗО-ны 25 иргэний өргөдөл ирсэн байна. Шийдсэн нь ес. Өнгөрсөн долоо хоногт таван гэр бүлд холбогдох асуудлыг шийдлээ. Үүнийг ганцхан би шийддэггүй. Олон байгууллагаар дамжиж, эцэст нь миний бие зарлиг гаргадаг” хэмээжээ.
URL: