АТГ-ын хэлтсийн дарга Х.Хашбаатар ажилтнаа боомилж дарамтлав
Хамгийн шударга үйлчилгээ явуулж байх ёстой Авлигатай тэмцэх газрын зарим ажилтан өөрсдийнхөө дур зоргоор аашилдаг, зарим доод албан тушаалтандаа хууль бус шаардлага тавьдаг үзэгдэл мэр сэр байдаг тухай ярьдаг ч үнэмшдэггүй байлаа.
Гэтэл өнгөрөгч баасан гаригт Авлигатай тэмцэх газрын Хяналт, шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар ажилтан, Ахлах комиссар Б.Энхжавхланд хууль бус шаардлага тавьжээ. Харин ажилтан нь “Хууль бус шаардлыг биелүүлэхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явагдана” хэмээсний төлөө өрөөндөө дуудан, хоолойг нь боомилон дарамталсан тухай эх сурвалж хэллээ. Эх сурвалжийн хэлж байгаагаар хэлстийн дарга Х.Хашбаатар комиссар Б.Энхжавхлангийн гараар өөрийн талд шийдвэр гаргуулж, хууль зөрчүүлэх гээд цаадхи нь зөвшөөрөхгүй болохоор ийнхүү гар хүрч, дарамтлах шалтгаан болсон бололтой.
Тэгвэл үүний цаана ямар бүлэглэлийн ашиг сонирхол байв гэдэг нь ихээхэн сонирхол татна. Магадгүй, улс төрийн томоохон албан тушаалтны шахалт байв уу. Эсвэл бизнес бүлэглэлийн дарамт байв уу. Авлига, хээл хахуулийн асуудал байв уу гэдэг нь нэгэн цагт тодорхой болох биз ээ. Ахлах комиссараа дарамтлана гэдэг тодорхой том шалтгаан байж таарна. Тэгээд ч дарамтлуулсан ажилтан хууль бус зүйлийн талаар хэтдээ дэлгэх болов уу.
Эх сурвалж: Түмэн.мн
URL: